| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0026/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч З. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн , Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ын д холбогдох эрүүгийн 1807000130002 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******,*******,*******,*******, “Шинэ-Гантиг” оёдлын үйлдвэрт оёдолчин ажилтай,*******,*******,*******,*******, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт ын .
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч З. нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 06 цаг 40 минутын орчимд - УБӨ улсын дугаартай Т.Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дүүргийн 2 дугаар хороо 10 шарын уулзвар орчим иргэн С. “Улаанбаатар хот явна” гэж машинд суулгаад дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Альфард маркийн тээврийн хэрэгсэл дотор С. хүчиндэх зорилгоор “чамайг хүсэж байна” гэж хэлээд түүнийг эсэргүүцэл үзүүлэхэд нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиж зодон биед нь хүч хэрэглэж, “энд чамайг алчихна шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, өөрийн бэлэг эрхтэнээ хөхүүлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч З.д эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З. нь З. нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 06 цаг 40 минутын орчимд - УБӨ улсын дугаартай Т.Альфард маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дүүргийн 2 дугаар хороо 10 шарын уулзвар орчим иргэн С. “Улаанбаатар хот явна” гэж машинд суулгаад дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Альфард маркийн тээврийн хэрэгсэл дотор С. хүчиндэх зорилгоор “чамайг хүсэж байна” гэж хэлээд түүнийг эсэргүүцэл үзүүлэхэд нүүрэн тус газар гараараа хоёр удаа цохиж биед нь хүч хэрэглэж, “энд чамайг алчихна шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, өөрийн бэлэг эрхтэнээ хөхүүлж бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.ийн өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 7 цаг 40 минут орчимд 10 шараас хот явах замдаа нэг эмэгтэйг суулгасан. Замаар явж байсан хүмүүсээс “хот явах уу” гэж асуухад явах хүн олдоогүй. Шинэ ын буудлаас хүмүүс авах гэсэн боловч олдоогүй. Миний утас олдохгүй болохоор нь тэр эмэгтэйн утаснаас залгасан. Тэндээсээ бөмбөрцөг рүү эргээд МТ колонкын урд очиж зогсож байгаад дээшээ 2 километр орчим яваад зогссон. Тэнд зогсоход нөгөө эмэгтэй “энд ирээд яах гэж байгаа юм бэ, юу хүсээд байгаа юм” гэхээр нь би “чамайг хүсэж байна” гэж хэлсэн. Тэгээд би машинаасаа буугаад хойд суудалд ороход өөдөөс эсэргүүцэхэд нь би нүүр лүү нь цохьсон. Хоёулаа жаахан ярьж суусан. Нөгөө эмэгтэй “намайг алах гэж байгаа юм уу” гэхэд нь би ”үгүй, үгэнд орох юм бол яах ч үгүй” гэсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй “амал” гэхээр нь би амалсан. Тэгээд “хувцасаа тайл” гэхэд нөгөө эмэгтэй левчик, түрсикнээсээ бусдыг тайлсан. Би нөгөө эмэгтэйг үнсээд левчикийг нь тайлж, өөрийн өмдөө тайлсан. Тэгээд дээр нь гарсан чинь түгшүүртэй санагдаад болохгүй байсан. Тэгэхээр нь нөгөө эмэгтэйг “чи хөхөж чадах уу” гэхэд “дэмий байх аа” гэсэн. Тэгэхээр нь би “хөхүүлмээр л байна даа” гэхэд нь 10-15 секунт хөхсөн. Дахиад дээр нь гарахдаа насыг нь асуухад “18 настай” гэсэн. Тэгэхээр нь “чи жаахан юм байна, хувцасаа өмс, больё” гэж хэлээд хувцасыг нь өмсгүүлээд хот руу хүргэж өгсөн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч С.ийн өгсөн: “...Тухайн үед намайг уг гэх хүнийг намайг “хүсэж байна” гэхээр нь “та юу яриад байгаа юм бэ” гээд өөдөөс нь нэг хөлөөрөө өшиглөөд тийчигнэсэн чинь миний зүүн нүд рүү гараараа 2 удаа цохисон. Өөр хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл бол гаргаагүй. Тэгээд намайг гараараа цохихоор нь “юу хүссэнийг чинь хийе” гэж би хэлсэн. Намайг харин гэх залуу “эсэргүүцвэл ална шүү” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч З.-ий өгсөн: “...Манай төрсөн ах нь архи дарс хэрэглээд байдаггүй, өөрийн*******тэйгээ хамт нэг газарт ажилладаг, ам бүл тавуулаа амьдардаг, гурван хүүтэй, ааш зангийн хувьд төлөв даруу, гэр орондоо хэрүүл маргаангүй, найз нөхөддөө ч нэр хүндтэй хүн, урьд ямар нэгэн хэрэг төвөг гаргаж байгаагүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Э.гийн өгсөн: “...Манай нөхөр З. нь гаж буруу зуршил байхгүй, тэвчээртэй, дуу цөөтэй, олон эгчтэй болохоор эмэгтэй хүнтэй хүндэтгэлтэй харьцдаг, ямарваа юманд хүлээцтэй, гэр бүлдээ халамжтай, надад бол бүр ч их халамжтай, хүүхдүүдэдээ хир ч халдаадаггүй, хамт олондоо нэр хүндтэй, хаана ч ажилласан хүний арга эвийг олчихдог залуу байгаа юм...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19-20 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №08шэ/39 дүгээр:
/хх-ийн 24 дүгээр тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №08шэ/61 дүгээр:
/хх-ийн 28 дугаар тал/
Нийслэлийн , Багахангай дүүргийн прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр мөрдөгчийн саналыг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол,
/хх-ийн 35 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 48 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 50 дугаар тал/
Нийслэлийн*******ны тодорхойлолт,
/хх-ийн 51 дүгээр тал/
Гэрлэлтийг гэрчилсэн гэрчилгээний хуулбар,
/хх-ийн 53 дугаар тал/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар,
/хх-ийн 54 дүгээр тал/
Прокурорын шатанд гаргасан яллагдагчийн хүсэлт,
/хх-ийн 81 дүгээр тал/
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн хуулбар /хх-ийн 70-72 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч З.ыг хохирогч С.ийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч З.ын тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогчийн мэдүүлэг зэргийг хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч С. хохиролд холбогдох нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй байх боловч нийт 150,000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй тухай хүсэлтээ бичгээр өгсөн болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч З. нь сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ын ыг хохирогчийг хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч нь сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан этгээд шийтгэх тогтоолыг гаран авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ