Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/26

 

 

 

 

 

 

 

        Б.Э, Б.М, Б.Ч,

     Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Чингүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж, Л.Цогтбаяр, Д.Буяндалай,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э, Б.М, Б.Ч, Л.Б нарт холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Ач хариад овогт Бгийн Э, ..... оны .... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

2.Шарнууд овогт Бын М, ......... оны .... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр багийн ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................/.

3.Боржигон овогт Лгийн Б, ........ оны .... дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Б” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар багийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй /регистрийн дугаар ............./.

4.Боржигон овогт Бн Ч, ..........оны   ..... дүгээр сарын .... -ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, ....... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “..............” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, охины хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ..... дугаар хороо “Б” хотхоны ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .................../.

Б.Э нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ...” 7.1,6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7-д “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна.", 3.8-д “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон аймгуудын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжүүлэн, хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана" гэх хориглосон хэм хэмжээг зөрчиж найз Л.Бын хууль бус гуйлтын дагуу өөрийн удирдлага дор ажиллаж байсан Хөдөлмөрийн эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Мд хууль бус үүрэг өгч, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал” зохион байгуулсан мэт тэмдэглэл үйлдүүлэн Л.Бын хамаарал бүхий иргэн Б.Чы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулсан “БХХК-д 90.000.000 /ерэн сая/ төгрөг олгохоор шийдвэрлэж давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон,

Б.М нь Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ...” 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...", Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7- д “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна аймгуудын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж санхүүжүүлэн, хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана" гэх хориглосон хэм хэмжээг зөрчиж шүүгдэгч Б.Эийн өгсөн хууль бус үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажпын хэсгийн хурал зохион байгуулсан мэтээр тэмдэглэл үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “БХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгох шийдвэрийг гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулж, “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон,

Л.Б нь өөрийн найз Б.Эт "Банар од ХХК-нд 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж, үүний дагуу Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн Л.Бын хамаарал бүхий иргэн Б.Чы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “БХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “БХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “БХХК-ийн Хас банкны 5002650661 дугаарын данс руу 90.000.000 /ерэн сая/ төгрөг шилжүүлсэн, “БХХК-ийн Хас банкны 5002650661 дугаарын данснаас Б.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...түүний эхнэр Ц.Цолмонгийн Хаан банкны 5890421891 дугаарын данс руу 54.884.000 /тавин дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянган/ төгрөг шилжүүлснийг хүлээн авч, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “хатгагч”-аар хамтран оролцсон,

Б.Ч нь Л.Баар дамжуулан Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эт “Бгэх өөрийн нэр дээр бүртгэлтэй компанид 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж үүний дагуу Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “БХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “БХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, Төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “БХХК-ийн Хас банкны 5002650661 дугаарын данс руу 90.000.000 /ерэн сая/ төгрөг шилжүүлсэн, “БХХК-ийн Хас банкны 5002650661 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны 5020362007 дугаарын данс руу 35.115.000 /гучин таван сая нэг зуун арван таван мянган/ төгрөг, Л.Бын эхнэр Ц.Цолмонгийн Хаан банкны 5890421891 дугаарын данс руу 54.884.000 /тавин дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг тус тус шилжүүлж, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “хамжигч”-аар хамтран оролцож “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/145 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ач хариад овогт Бгийн Э, Шарнууд овогт Бын М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг, Шүүгдэгч Боржигон овогт Лгийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг, шүүгдэгч Боржигон овогт Бн Чыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бгийн Эийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лгийн Быг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бн Чыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6.000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 (зургаан сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Бын Мыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Л.Б, Б.Ч нарт оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, шүүгдэгч Б.Э, Л.Б нарт оногдуулсан торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял, шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч Б.Чд оногдуулсан торгох ял, нийтийн албанд томилогдох эрх хасах  нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Л.Б, Б.Ч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн 1938002700222 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн 1938002700222 дугаартай хэрэгт хавсаргасан дүрс бичлэг бүхий СД 4 ширхэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны А-29 дугаартай магадлагаа 1 хавтас, 19 хуудас баримт, Си ди 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх нь Л.Быг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.2-р зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж ...бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар ял оноож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна.

1.Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг Л.Б нь үйлдэхдээ гүйцэтгэгч, хатгагч, хамжигчийн оролцоотойгоор үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэжээ.

Үүний тухайд Л.Б нь нийтийн албан тушаалтны ямар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан талаар тодорхой дурьдсангүй.

2. Шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх , албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Үүний тухайд Л.Б нийтийн ямар албан тушаалын ямар байдлыг урвуулан ашигласан талаар шийтгэх тогтоолд тухайлан дурьдаж шийдвэрлэсэнгүй.

3. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд дүгнэлтээ бичгээр гаргаж өгсөн ба уг дүгнэлтэд гэмт хэргийн бүрэлдэхүүн болох нийтийн албан тушаалтан буюу субъект болох шинжийг Л.Б нь хангахгүй байгаа талаар дэлгэрэнгүй дурьдсан тул давж заалдах гомдолд энэ талаар дурдсангүй.

 Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хууль буруу хэрэглэж ял халдаах ёсгүй хүн буюу субъект биш хүнд ял халдаасан байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Л.Бд холбгдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Л.Цогтбаяр нь шүүгдэгч Л.Быг энэ гэмт хэргийн субьект биш гэх зүйл ярьж байна. Шүүгдэгч Л.Чы өмгөөлөгч Д.Буяндалайгийн тухайд үйлдлээрээ хамтран оролцоогүй тул мөн адил энэ гэмт  хэргийн субьект биш гэж байна. Гэмт хэргийн субьект гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэж яллаагүй. Тэдгээрийн үйлдэл оролцоог ялгаж Б.М, Б.Э нарыг гүйцэтгэгчээр гэж яллаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 4 дүгээр зүйлийг журамлан шилжүүлсэн.

Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйл 3.4.1-т зааснаар гэмт  хэргийн хатгагч буюу бусдыг гэмт хэрэгт татан оролцуулсан, гэмт  хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн хүнийг хатгагч гэнэ. Шүүгдэгч Б.Чы тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг гүйцэтгэсэн гүйцэтгэгчээр биш хамжигчаар гүйцэтгэгчид нөлөөлсөн, тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон этгээдүүдийн үйлдэл оролцоог ялгахын тулд эдгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг журамласан шүүхэд шилжүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн субъектийг нийтлэг болон тусгай гэж хоёр ангилдаг. Нийтлэг субъект нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар ч субъект үйлдэх боломжтой. Тусгай субъект Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан гэмт хэргүүд байдаг. Жишээлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлд заасан эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт эмнэлгийн мэргэжилтэн гэх мэт холбогддог тусгай субъектүүд байна. Эдгээр тусгай субъектүүдийн үйлдэж байгаа гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, хатгасан, татан оролцуулсан эдгээр хүмүүст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлах хуулийн зохицуулалт байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан гэмт хэргийн субъектийг хатгагч, хамжигчаар оролцож Б.Э, Б.М нарт нөлөөлж байгаа гэдгийг тайлбарлая. Б.Э, Б.М нар нь нийтийн албан тушаалтан мөн. Энэ нь юугаар нотлогдож байгаа юм бэ гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн тайлбарт заасан “нийтийн албан тушаалтан” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.4-т заасан албан тушаалтан, байнга болон түр хугацаагаар байгуулагдсан хамтын шийдвэр гаргах чиг үүрэг бүхий хороо, комиссын гишүүн, эдгээртэй адилтгах ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг ойлгоно гэж заасан. Тухайн хуулийн 3.1.4-т "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг, мөн хуулийн 4.1-т энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна. Эдгээр субъектүүд нь нийтийн албан тушаалтан мөн байж эдгээр нөлөөлж хамтран оролцож байгаа шүүгдэгч Б.Ч, Л.Б нар нь хатгагч, хамжигчаар оролцож өөрт  олгогдох ёсгүй байсан 90,000,000 төгрөгийн төсөл, зээлийг гаргуулан авч байгаа нь гэмт хэргийн үйлдэл, оролцоон дээр орж ирж байгаа.

Шүүгдэгч Б.Чы мөрдөн байцаалтын шатанд өгсөн 10 дугаар хавтаст хэргийн 31-32 дугаар хуудсанд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтсээс зээл авахдаа төслийг Л.Б бид хоёр ярилцаж хүнээр бичүүлсэн. Бид барьцаа хөрөнгөө авч хувааж тавьсан. Бид хоёр фермерийн чиглэлээр буюу мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүний чиглэлээр зээл авсан гэх мэдүүлгээр Б.Ч, Л.Б нар холбоотой нөхцөл байдал харагдаж байна. Шүүгдэгч Б.Мын 1 дүгээр хавтаст хэргийн 115-117, 6 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудсанд 2018 оны 12 дугаар сард, өдрийг нь сайн санахгүй байна. Хийтийн гол, Анар-Од ХХК-ийн захирал Б.Ч надтай ирж уулзаад би компаниа байгуулсан. Улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахаар материал өгсөн. Гэрчилгээ 3 хоногийн дараа гарна. Манай ажлын хэсгийн шалгуулсан 18 төслөөс н.Оюун-Эрдэнэ гэх хүн эрүүл мэндийн шалтгааны улмаас төслөө явуулах боломжгүй боллоо гэж хэлээд материалаа авч байсныг гэнэт санаад Б.Чд өмнөх зээл авах гэж байсан материал чинь байна уу, 90,000,000 төгрөгийн зээл буцсан байгаа. Ажлын хэсгээр оруулж үзэх үү гээд материалыг ажлын хэсгээр оруулж шийдвэрлэсэн. Ажил үүргийнхээ дагуу Б.Эаар гарын үсэг зуруулах ёстой байсан. Тэгээд Б.Эт танилцуулахад зээл буцаж байснаас хэрэгтэй хүнд очсон дээр байх гэж хэлсэн.  Үүнээс харахад Б.Ч энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцсон. Б.Мыг тодорхой хэмжээнд таньдаг. Хамааралтай болох нь харагдаж байна. Огт хамааралгүй хүмүүс биш юм. н.Оюун-Эрдэнийн төсөл буцсан талаар  хоорондоо ярилцсан байсан. Хурлын тэмдэглэл хууль бусаар үйлдэгдсэн нь гэрч н.Цогбаяр, н.Энхбаяр нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Чы тухайд энэ гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т зааснаар урьдчилан амлаж, Б.Мд нөлөөлсөн байдал харагдаж байна. Шүүгдэгч Л.Бын тухайд Б.Этай харилцаатай болох  нь  140-141 дүгээр хуудас, тэдгээрийн 2,000,000 төгрөг зээлж өгч, авалцаж байсан нөхцөл байдлаас харилцаа холбоо нь тогтоогддог. 

Иймд шүүгдэгч Л.Б нь гэмт хэргийн хатгагчаар, шүүгдэгч Б.Ч нь гэмт хэргийн хамжигчаар оролцож хууль бусаар нөлөөлсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүх нь Л.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-р зүйлийн 1 дэх хэсэг, 3.4-р зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж ...бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар ял оноож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан гэмт хэрэг нь нийтийн албан тушаалын субьектээр тодорхойлдог. Эрх зүйн онолд энэ хэргийн обьектив тал нь албан тушаалтан хуулиар олгогдсон эрх, албан тушаалаа хэтрүүлэн хэрэглэсэн үйлдэл байхыг тогтоох ёстой. Жишээлбэл нийтээр шийдвэрлэх байсныг хамтарч хурлаар  шийдвэрлэсэн байх ёстой. Субьектив тал нь заавал санаатай ашиг сонирхлын эсрэг иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт сөрөг үр дагавар учирсан үйлдэл байх ёстой. Субьектыг энэ хэрэгт чухал элемент гэж үздэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан гэмт хэргийг заавал нийтийн албан тушаалтан үйлдэх учиртай гэж хуульчилсан. Үүнийг эрүүгийн эрх зүйд тусгай субьект гэж заадаг. Обьект нь обьектив талын үйлдлийн улмаас хууль тогтоох, засаглах, шүүх үйл ажиллагааг хувийг явуулахтай холбогдсон ажиллагааг зөрчсөн байх ёстой. Эдгээрийг агуулснаар гэмт хэрэг гэх ухагдахуунд шилжинэ.

Анхан шатны шүүх гэмт  хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаагүй хүнд ял халдааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 16 дугаар хуудсанд шүүгдэгч нар нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх , албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Үүний тухайд Л.Б нийтийн ямар албан тушаалын ямар байдлыг урвуулан ашигласан талаар шийтгэх тогтоолд тухайлан дурьдаж шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ял халдаах ёсгүй хүнд ял халдаасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Л.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Чы өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Чы өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч давж заалдах гомдол гаргаагүй. Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. Албан тушаалтнуудын үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан гэмт  хэргийн шинжийг агуулж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан гэмт хэргийн субьект нийтийн албан тушаалтан байхаар хуульчилсан гэдэг  нь нийтэд  илэрхий байна. Нийтийн албан тушаалтад төрийн байгууллагад ажил үйлчилгээ эрхэлж, иргэдийн өмнө төрийн нэрийн өмнөөс үйлчилгээ хүргэж байгаа гэдэг утгаараа төрийн үйл ажиллагаа шударга, хууль ёсны байх ёстой гэдэг зарчмыг хэрэгжүүлэх, хамгаалах гадагшаа чиглэсэн үүрэг хүлээдэг. Уг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй тохиолдолд тэр хүний сэдэл, зорилго, албан үүрэгтээ хайнга хандсан байдлыг харгалзахгүйгээр гэмт хэрэг байхаар зохицуулагдсан асуудал юм. 

Иргэн хүний тухайд гадагшаа чиглэсэн үүрэг хүлээдэггүй гэдгээрээ онцлогтой. Миний үйлчлүүлэгчийн тухайд бизнес эрхэлдэг. Өөрийн ашиг сонирхлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн тухайд магадгүй албан тушаалтнуудад хахууль өгөх, бусад хуулиар хориглосон үйл ажиллагаа явагдаад энэ асуудал үүссэн бол үүнтэй маргах зүйлгүй. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгчийг Л.Баар дамжуулж албан тушаалтнуудад нөлөөлсөн гэж үзээд байгаа. Үүнийг нотлох баримт байхгүй. Зөвхөн Л.Бтай хамтарч ажиллаж байсан. Албан тушаалтнууд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хурлын тэмдэглэл үйлдэж материал бүрдүүлсэн байдаг. Хэрэв миний үйлчлүүлэгч энэ хүмүүстэй холбоотой байсан бол магадгүй тэр өргөдлөө 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр бичиж өгөх байсан.

Миний үйлчлүүлэгчийн хоршоог компани болгосон өдрөөрөө өргөдөл бичиж өгсөн. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хоршоогоо компани болгосон. Хоршоонд зээл олгохгүй. Харин компанид олгоно гэсэн учраас Л.Баар дамжуулан 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр компани болгоод өргөдлөө тэр өдрөө бичиж өгсөн. Миний үйлчлүүлэгч эдгээр хүмүүст нөлөөлж хууль бус үйлдэл хийж байсан гэдгийг урьдчилан мэдсэн байсан бол 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөр өргөдлөө бичиж өгөх байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан давуу байдал бий болгох гэх зүйл байгаа. Миний үйлчлүүлэгч иргэний хүний хувьд хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж орж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ тодорхойлсон. Б.Чыг гэм буруутайд  тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцногэж заасан. Энэ нь гэмт хэрэгт хамтран оролцох ерөнхий зохицуулалт юм.

Урьдчилан амлаж ямар нэгэн байдлаар тохиролцоогүй байхад миний үйлчлүүлэгчийг гэмт хэргийн хамжигч гэж тодорхойлж ял оногдуулсан. Хамтран оролцож байгаа хэлбэр, сэдэл, зорилгын тухайд Б.Ч нь Б.Э, Б.М гэх хүмүүсийг танихгүй гэдэг нь мэдүүлэгт авагдсан. Зөвхөн Л.Баар дамжуулж Б.Э, Б.М нарт нөлөөлсөн гэх дүгнэлт гаргасан. Урьдчилан тохиролцож энэ албан тушаалтнуудтай ярилцсан асуудал байхгүй. Зөвхөн төсөлд хамрагдах боллоо гэхэд Л.Б материалаа бүрдүүлж өг гэсний үндсэн дээр өгөхөд хоршоо болохгүй. Харин компани болго гэхэд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр компани болгосон. Б.Чы тухайд эдгээр хүмүүстэй урьдчилан тохиролцож, ямар ямар материалыг хэрхэн бүрдүүлэх талаар урьдчилан амласан зүйлгүй. Хоршоогоо компани болгон өгснөөс өөр асуудал байхгүй. Энэ нь төсөл, зээлд хамрагдаж байгаа хүний хийх ёстой чиг үүрэг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан гэм буруутайд тооцсон. Энэ асуудал дээр Б.Ч гэх хүн хэлмэгдэж хууль бусаар ялаар шийтгэсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Л.Цогтбаярын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Г.Баяраагийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 280а дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч Б.Эийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ...” 7.1,6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7-д “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна.", 3.8-д “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон аймгуудын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжүүлэн, хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана" гэх хориглосон хэм хэмжээг зөрчиж найз Л.Бын хууль бус гуйлтын дагуу өөрийн удирдлага дор ажиллаж байсан Хөдөлмөрийн эрхлэлтийн хэлтсийн дарга Б.Мд хууль бус үүрэг өгч, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал” зохион байгуулсан мэт тэмдэглэл үйлдүүлэн Л.Бын хамаарал бүхий иргэн Б.Чы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулсан “БХХК-д 90.000.000 /ерэн сая/ төгрөг олгохоор шийдвэрлэж давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт “гүйцэтгэгч”-ээр хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Мыг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, ...” 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-д “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...", Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А/204 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтын 3.7- д “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын шийдвэрээр, аймгуудын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт сонгон шалгаруулсан төслийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын шийдвэрээр тус тус баталгаажуулна аймгуудын хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь батлагдсан төслүүдийг хэрэгжүүлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж санхүүжүүлэн, хэрэгжилт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана" гэж хориглосон хэм хэмжээг зөрчиж шүүгдэгч Б.Эийн өгсөн хууль бус үүргийн дагуу 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажпын хэсгийн хурал' зохион байгуулсан мэтээр тэмдэглэл үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “БХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгох шийдвэрийг гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай төслийн эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээг байгуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Л.Быг өөрийн найз Б.Эт "Банар од ХХК-нд 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж, үүний дагуу Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн Л.Бын хамаарал бүхий иргэн Б.Чы 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “БХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “БХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “БХХК-ийн Хас банкны 5002650661 дугаарын данс руу 90.000.000 /ерэн сая/ төгрөг шилжүүлсэн, “БХХК-ийн Хас банкны 5002650661 дугаарын данснаас Б.Ч нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ...түүний эхнэр Ц.Цолмонгийн Хаан банкны 5890421891 дугаарын данс руу 54.884.000 /тавин дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянган/ төгрөг шилжүүлснийг хүлээн авч, хатгагчаар хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Б.Чыг Л.Баар дамжуулан Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эт “Бгэх өөрийн нэр дээр бүртгэлтэй компанид 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлж үүний дагуу Б.М нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал” зохион байгуулсан мэт хурлын тэмдэглэл үйлдэн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн “БХХК-д төсөл сонгон шалгаруулалтгүйгээр 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгох нөхцөлийг бүрдүүлж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, “БХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай гэрээг байгуулж, Төрийн сангаас 2018 оны 12 дугаар сарын 25- ны өдөр “БХХК-ийн Хас банкны 5002650661 дугаарын данс руу 90.000.000 /ерэн сая/ төгрөг шилжүүлсэн, “БХХК-ийн Хас банкны 5002650661 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн Хаан банкны 5020362007 дугаарын данс руу 35.115.000 /гучин таван сая нэг зуун арван таван мянган/ төгрөг, Л.Бын эхнэр Ц.Цолмонгийн Хаан банкны 5890421891 дугаарын данс руу 54.884.000 /тавин дөрвөн сая найман зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг тус тус шилжүүлж, хамжигчаар хамтран оролцсон Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Нэгдсэн Үндэстний Байгууллага /цаашид НҮБ гэх/-ын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцыг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцид 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

Ингэснээр манай улс тухайн олон улсын гэрээг даган мөрдөх, түүний хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт тавих үүргийг олон улсын өмнө хүлээж, улмаар авлигатай тэмцэх үйл ажиллагаа, авлигатай тэмцэх байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр, Нийтийн албанд нийтийн  болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус тус баталсан.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 3 дугаар зүйл /Конвенцын хамрах хүрээ/-ийн 2 дахь хэсэгт “Энэхүү конвенцыг хэрэгжүүлэх зорилгод, энэхүү конвенцид заасан гэмт хэрэг нь энд өөрөөр заагаагүй бол эцсийн дүндээ нийтийн эд хөрөнгөд хохирол буюу гэм хор учруулсан байх албагүй.” гэж, 15 дугаар зүйл /Үндэсний төрийн албан тушаалтны хахуульдах/-д “...төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох, төрийн албан тушаалтан өөрийн албан үүргийг хэрэгжүүлэх явцад аливаа үйлдэл хийх эсхүл хийхгүйн тулд өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг шаардаж хясан боогдуулах эсхүл давуу тал авах үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна.” гэж тусгасан.

Тус конвенцын дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан  тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Шүүгдэгч Б.Эийн эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын, шүүгдэгч Б.Мын эрхэлж байсан Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн даргын албан тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зааснаар нийтийн албан тушаалтанд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субъектэд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай этгээдийн зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.  

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч Б.Э Б.М нар нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал” зохион байгуулсан мэт тэмдэглэлийг шүүгдэгч Б.Маар үйлдүүлэн Б.Чы “БХХК-д 90.000.000 /ерэн сая/ төгрөг олгохоор шийдвэрлэж давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон болох нь тогтоогдсон байна.

Энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Мөнхнасан, гэрч Б.Энхбаяр, Г.Цогбаяр, Ц.Оюун-Эрдэнэ, Ц.Мөнхзул, С.Саналбаяр, Э.Оюун-Эрдэнэ, Т.Раднаабүд, Б.Гантуяа нарын мэдүүлгүүд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018.07.23-ны өдрийн А/204 тоот тушаалын хуулбар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дарга Б.Нямдаваагийн 2018.08.09-ны өдрийн 1/855 тоот албан бичгийн хуулбар, Ажлын хэсэг байгуулах тухай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газрын даргын 2017.04.17-ны өдрийн А/13 тоот тушаалын хуулбар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018.10.23-ны өдрийн А/32 тоот тушаалын хуулбар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл, хөтөлбөр сонгон шалгаруулах “Ажлын хэсэг”-ийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны шийдвэрийн хуулбар, Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018.09.21-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, Төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2018.12.14-ний өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбарууд, Б.Чы бичсэн төслийн хуулбар, Эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний хуулбар, “БХХК-ийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч Б.Чы Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, “БХХК-ийн дансны хуулга, шүүгдэгч Б.Чы зээл эргэн төлөлтийн жагсаалт, Голомт, Хаан, Төрийн банкны орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт, хуулбарууд, Б.Лгийн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримтын хуулбар, Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020.07.02-ны өдрийн танилцуулга, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга, хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мын ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан тушаалын тодорхойлолт, Ажлын цаг ашиглалтын цаасан бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримтууд, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаартай “Орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төслийг хэрэгжүүлэх, хөрөнгө зарцуулах тухай” тушаалын хуулбар, “БХХК-ийн хувийн хэргийн хуулбар, Фермерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, Хас банкны “БХХК-ийн 5002650661 тоот дансны төлбөрийн баримт, Шүүгдэгч Б.Эийн Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Шилэн баланс аудит” ХХК-ийн 2022.04.22-ны өдрийн 2022/01 дугаартай аудитын шинжээчийн тайлан, “Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах тухай” мөрдөгчийн даалгавар, Мөрдөн шалгах нууц ажиллагааны 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А-29 дугаартай магадлагаа зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т ““давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Э, Б.М нарын тухайд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурал” зохион байгуулсан мэт тэмдэглэлийг шүүгдэгч Б.Маар үйлдүүлэн Б.Чы “БХХК-д 90.000.000 /ерэн сая/ төгрөг олгохоор шийдвэрлэж давуу байдал бий болгосон үйлдлээрээ “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (жил) хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан “...шүүх эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, гэмт хэргийн субьект биш хүнд ял халдаасан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Л.Бд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Э, Б.М, Л.Б, Б.Ч  нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Л.Б, Б.Ч нарыг гэм буруутай тооцож, ял шийтгэл оногдуулсан хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүйн дээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь шүүгдэгч Л.Б нь өөрийн найз Б.Эт "Банар од ХХК-нд 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлсөн үйл баримт, шүүгдэгч Б.Ч нь Л.Баар дамжуулан Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эт “Бгэх өөрийн нэр дээр бүртгэлтэй компанид 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгуулахаар хууль бусаар нөлөөлсөн үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүйн дээр иргэн, ААН байгуулага хэн боловч төсөл хөтөлбөрт хамрагдан зээл, тусламж авах нь хэнд ч нээлттэй бөгөөд гагцхүү тухай зээл, тусламжид хамруулах эрх бүхий төрийн албан хаагч өргөсөн тангаргатай үнэнч байж хууль, журмыг чанд сахин ажиллах үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Б нь “БХХКомпанид 90.000.000 /ерэн сая/ төгрөгийн зээл олгуулахаар шүүгдэгч Б.Э, Б.М нарт хууль бусаар нөлөөлсөн, тэднийг санаатай гэмт хэрэгт татан оруулсан, хөлсөлсөн, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, гэмт хэрэгт бусдаар дамжуулан хатгасан үйл баримт, шүүгдэгч Б.Ч нь “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн шүүгдэгч Л.Б, Б.Ч нар нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад заасан нийтийн албан тушаалтан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субъектэд хамаарахгүй байх тул тэдэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Л.Б, Б.Ч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Л.Б, Б.Ч нарыг цагаатгаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаярын давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/145 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 5, 6, 9 дэх заалтын Л.Б, Б.Ч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

б/ “Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бд холбогдох, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б.Чд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай” гэсэн 3 дахь заалтыг нэмсүгэй.

в/ Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дахь заалтын дугаарыг 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 болгон өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

 

                 ШҮҮГЧИД                                 Л.ЭРДЭНЭБАТ

 

                                                                              Н.БАЯРХҮҮ