| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00085/И |
| Дугаар | 305/ШШ2025/00119 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 305/ШШ2025/00119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ************* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.
Нэхэмжлэгч ************* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын социализмын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-нээс 1987 оны 10 дугаар сарын 12-ыг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд жолоочоор, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 06-ны хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн түүхий эдийн эрхлэгчээр, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд жолооч, авто слесерээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-нйи өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуулийн дотуур байрны няраваар, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоололын Хүн эмнэлгийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие *************-нд төрсөн. Одоо ************* настай. Би *************-нд ************* нас хүрч социализмын зам нэгдэлд туслах ажилчнаар ажиллаж байгаад 1984 оны 06 дугаар сарын 22-нд цэрэгт явж 1987 оны 06 дугаар сарын 26-нд 3-н жилийн алба хааж халагдсан. 1987 оны 07 дугаар сарын 01-нээс 1989 оны 06 дугаар сарын 15-ныг хүртэл сургуулийн хүнсний няраваар, 1989 оны 06 сарын 20-ноос Тахийн талын хоршоололд хүн эмнэлэгийн салбарт жолоочоор 1994 оны 06 дугаар сарыг дуустал ажилласан. Архивын лавлагаан дээр орсон, гарсан тушаал байхгүй байгаа тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа/*************/
- Говь-Алтай аймгийн ************* сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай ажилд авах, ажлаас халах тухай тушаал
- Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3/04 дугаартай цалингийн тодорхойлолт
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 006-ны өдрийн 71 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3/27 дугаартай албан бичиг
- Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3/03 дугаартай ************* цалин хөлсний цэс, уг лавлагааны хавсралт
- Монголын үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх/*************/
- Хөдөлмөрийн дэвтэрүүд/*************/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай архивын лавлагаа, уг лавлагааны хавсралт
- Говь-Алтай аймгийн ************* сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 89 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал
- Говь-Алтай аймгийн ************* сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 51 дугаартай ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал
- Говь-Алтай аймгийн ************* сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай ажлаас өөрчлөх тухай тушаал
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *************нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ************* нь 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын социализмын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 12-ыг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд жолоочоор, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 06-ны хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн түүхий эдийн эрхлэгчээр, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд жолооч, авто слесерээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-нйи өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуулийн дотуур байрны няраваар, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоололын Хүн эмнэлэгийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
2.1 Говь-Алтай аймгийн ************* сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 89 дугаартай ...*************-ыг 10 дугаар сарын 12-ноос түүхий эдийн эрхлэгчээр авч ажиллуулсугай... гэсэн заалттай ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал,
2.2 Говь-Алтай аймгийн ************* сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 51 дугаартай нэгдлийн түүхий эдийн эрхлэгч *************-ыг 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж 12 дугаар сарын 07-ны өдрөөс намын үүрийн даргын УАЗ-469 машины жолоочоор шилжүүлэн ажиллуулсугай... гэсэн заалттай ажлаас чөлөөлөх ба ажилд авах тухай тушаал,
2.3 Говь-Алтай аймгийн ************* сумын Социализмын зам нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаартай нэгдлийн 70-33 номерийн УАЗ-469 машины жолоочоор ажиллаж байсан *************-ыг үүрэгт ажлаас нь 2 дугаар сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон чөлөөлж, 2 дугаар сарын 28-наас эхлэн *************-ныг автын слесараар ажиллуулсугай... гэсэн заалттай ажлаас өөрчлөх тухай тушаал,
2.4 Говь-Алтай аймгийн ************* сумын найман жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаартай Дотуур байрны нярав *************-ыг өөрийн хүсэлтээр 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн няравын үүрэгт ажлаас чөлөөлж гэсэн заалттай ажилд авах, ажлаас халах тухай тушаал,
2.5 Говь-Алтай аймгийн ************* сумын Социализмын зам нэгдлээс 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *************-д олгосон ...Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 15 тоот тушаалаар 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Социализмын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1981 оны 01-12, 1982 оны 01-12, 1983 оны 01-12, 1984 оны 01-06, 1987 оны 07-12, 1988 оны 01-09, дүгээр саруудад авч байсан цалин хөлсний бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр,
2.6 Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршоололын Хүний эмнэлэгийн салбараас 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр *************-д олгосон ************* дугаартай Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршоололын Хүний эмнэлэгийн салбарын эрхлэгчийн 1989 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 5 тоот тушаалаар 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршоололын Хүний их эмчийн салбарт жолоочоор авч ажиллуулсан, Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршоололын Хүний эмнэлэгийн салбарын эрхлэгчийн 1995 оны 10 дугаар сарын 01-нйи өдрийн 7 тоот тушаалаар 1995 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Тахийн тал хоршоололын Хүний их эмчийн салбарын жолоочын ажлаас өөр газар шилжиж байгаа тул чөлөөлсөн бичилтүүд хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр,
2.7 Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 70 дугаартай тус аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн захиргаа аж ахуйд жолоочоор ажиллаж байсан ************* нь 1988 оны 03-08 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлсон лавлагаа.
2.8 Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн Захиргаа аж ахуйд жолоочоор ажиллаж байсан ************* 1988 оны цалин хөлсний цэс,
2.9 Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3/04 дугаартай тус сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байсан ************* нь 1988 оны 10-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлсон лавлагаа.
2.10 Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3/03 дугаартай тус сумын Тахийн талын хүн эмнэлэгийн жолоочоор ажиллаж байсан ************* нь 1989 оны 07-12, 1990 оны 01-05, 07-09, 11-12, 1991 оны 02-06, 10-12, 1992 оны 0-12, 1993 оны 01, 03-05, 08-11, 1994 оны 01-03, 05-06 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлсон лавлагаа.
2.11 Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн талын хүн эмнэлэгийн жолоочоор ажиллаж байсан ************* 1989-1994 оны цалин хөлсний цэс,
2.12 Говь-Алтай аймгийн Бугат сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3/27 дугаартай тус сумын иргэн ************* нь 1981-1984 оны 6 дугаар сарыг дуустал туслах ажилчнаар, 1987 оны 7 дугаар сараас 1988 оны 09 дүгээр сарыг дуустал аж ахуйн няраваар ажиллаж байсан нь үнэн болно гэсэн тодорхойлолт,
2.13 Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс *************-д олгосон 789707 дугаартай ...1989 оны 01-12, 1990 оны 01-12 дугаар саруудад татвар төлсөн... гэсэн бичилтүүд хийгдсэн үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүх дээрх хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, цэс, үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх зэрэг бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биенээ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч *************-ыг 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын социализмын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 12-ыг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд жолоочоор, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 06-ны хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн түүхий эдийн эрхлэгчээр, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд жолооч, авто слесерээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-нйи өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуулийн дотуур байрны няраваар, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоололын Хүн эмнэлэгийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүхээс нэхэмжлэгч ************* ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Бугат сумын Социализмын зам нэгдлийн 1981-1984, 1987 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд ************* холбогдох баримт байхгүй тул лавлагаа олгох боломжгүй болно гэжээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ************* 1981-1984, 1987-1994 онуудад ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажилд томилсон шийдвэр дутуун улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн нь нотлогдож байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ************* 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын социализмын зам нэгдэлд туслах ажилчнаар, 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 12-ыг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд жолоочоор, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 06-ны хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдлийн түүхий эдийн эрхлэгчээр, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын Социализмын зам нэгдэлд жолооч, авто слесерээр, 1989 оны 01 дүгээр сарын 01-нйи өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Бугат сумын 8-н жилийн дунд сургуулийн дотуур байрны няраваар, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 06 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Бугат сумын Тахийн тал хоршоололын Хүн эмнэлэгийн жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР