| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/00159/И |
| Дугаар | 197/ШШ2025/01757 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/01757
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, Баянзүрх дүүрэг 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байрлах Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /6108423/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоот хаягт оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-д холбогдох
9,062,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын хооронд байгуулагдсан 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч П.******* нь Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжилсэн 9,062,500 төгрөгийг 2025.05.30-ны өдрөөс 2026.03.30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 755,000 төгрөг, үлдэх 757,500 төгрөгийг 2026.04.30-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч П.*******ид холбогдуулан 9,062,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,062,500 төгрөгийг 2025.05.30-ны өдрөөс 2026.03.30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 755,000 төгрөг, үлдэх 757,500 төгрөгийг 2026.04.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар Баянзүрх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.*******ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,062,500 төгрөгийг 2025.05.30-ны өдрөөс 2026.03.30-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр 755,000 төгрөг, үлдэх 757,500 төгрөгийг 2026.04.30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч П.*******аас 79,975 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН