| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2018/0037/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одгэрэл,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж (ҮД:0747),
хохирогч Б.*******,
шүүгдэгч А. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ын од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705000000027 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 50 минутад хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт ын нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 07 дугаар сарын 14-ний шөнө өөрийн хамтран амьдрагч байсан, гэр бүлийн хамаарал бүхий хохирогч Б.*******тай гэр бүлийн болон эд хөрөнгийн маргааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь алгадан зодож биед нь хамрын таславчийн мурийлт, баруун хацарт нөсөө бүхий зулгаралт зэрэг хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А., түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч А. нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар өөрийн хамтран амьдрагч байсан, гэр бүлийн хамаарал бүхий, хохирогч Б.*******тай гэр бүлийн болон эд хөрөнгийн маргаан буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хацар луу нэг удаа алгадаж газарт унахад нь босгож ирээд дахиж 3-4 удаа хацар луу алгадаж хамрын таславчийн мурийлт, баруун хацарт нөсөө бүхий зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.ын өгсөн: “... Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 120.000 төгрөгийн зардлыг төлнө. Би Б.*******гаас маш олон удаа уучлалт гуйх ёстой. Би чиний биед хөнгөн гэмтэл учруулсандаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би цаашдаа өөр хүнтэй ханилан суух байх. Ийм асуудал гаргахгүй байх талаар би анхаарах болно. Намайг уучлаарай ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*******гийн өгсөн: “... Нэхэмжилсэн мөнгөө авна. Өөр гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.*******гийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: “... Тэр асуудлаас болоод 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр маргалдаад толгой руу алгадаж унагаагаад босгож ирээд дахиж алгадаж унагаагаад байсан. Хэд цохиулсан яаснаа мэдэхгүй байна, яадаг ч байсан 4-5 удаа цохиулж зодуулсан. Тэгээд тэр өдрөөс хойш би 3 хоног амралтан дээрээ хэвтрийн байдалтай босож чадахгүй, хоол унд ч идэж чадахгүй байж байгаад Налайхад очиж 5 хоног бариулсан. 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ирсэн, нөхөр болохоор 07 сарын 17-ны өдөр ирсэн. Тэгээд гэртээ ирэхэд байгаагүй байж байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гэрт хувцасаа авах гэж ирээд цохиж аваад яваад өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар тал/,
2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “... Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Тэрэлж дахь Баянцагаан амралтын газар байхад нөхөр нь гараараа цохиж, зодож, газарт унасан байхад босгож ирээд алгадаж цохиж зодоод байсан. Тухайн үед архи, согтууруулах ундаа бид 2 хоёулаа хэрэглэсэн байсан боловч би нээх их биш бага зэргийн үнэртүүлсэн байсан. Харин 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нөхөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 2-35 тоот гэртээ ирж хувцаснуудаа авахдаа намайг толгой руу 2-3 удаа гараа атгаж байгаад цохиж зодсон. Гэрт байгаа эд зүйлсийг эвдэлж хэмхэлээд хувцасаа аваад явсан. Тэрнээс хойш ерөөсөө уулзаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,
2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: “... 3 номерын гэр дотор ор луу 2 удаа түлхэж унагаасан. Тэгээд бид 2 маргалдаад гэрийн үүдэнд нь зүүн талын хацар хэсэгт нэг удаа алгадах үед газарт унасан. Тэгтэл босгож ирээд 3-4 удаа хацар луу алгадаж газар унагаасан. Газарт унасан байхад татаж босгож ирээд алгадаж унагаагаад байсан. Ингэж унах үедээ толгойгоо гэр хоорондын явдаг явган хүний цементэн замд дээр цохиод толгойны ар дагз хэсгийг гэмтээсэн. Ингээд би маш хүчтэй 4-5 удаа цохиулсан тул бага зэргийн шоконд орж ухаан алдсан. Энэ хугацаанд нь гэрийн гадаа орхиод явсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85, 106-107 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч М.н 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “... намайг ажилчдын 3 номерын өрөөнд унтаж байхад ээж, 2 архи уучихсан хэрэлдэж маргалдаад байхаар нь босч ирээд хартал ээжийг нь заамдчихсан байхаар нь “тавиач” гээд хажууд нь очтол “зайл, чи муу дуугүй орж унт” гэж хэлээд ээжийг алгадаж унагааж байсан. Тэгээд ээж газарт уначихсан зүүн талын нүүр нь зулгарчихсан, ухаан алдсан бололтой босох гээд хэвтээд байсан. Тэгээд байж байтал эгч гаднаас орж ирж салгаад нь унтсан ба ээж гэрээс гарч яваад өөрсдийн унтдаг өрөөндөө орж унтсан. ... Тухайн үед ээжийг 5-6 удаа алгадаж унагааж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, 86-87, 110 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Г.гийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: “... Тэрэлж дахь амралтан дээр байхад би унтаж байхад ээж 2 маргалдаад байсан. Тэгэхээр нь маргалдаж байгаа юм байна гээд тоохгүй унтаад эргээд сэртэл нь ээж *******г хавирч унагааж, эргүүлж татаж босгож ирээд алгадаж байгаа харагдсан. Тэгэхээр нь би эгч байсан учраас дуудах гээд явсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51, 88-89, 108-109 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Бадралын 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9865 тоот:
1.2. Б.*******гийн
3.5. Дээрх 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үүсгэгдсэн хуучин гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
7. Дээрх шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бжурмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. гэх дүгнэлт /хх-ийн 8 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч А.ын 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “... Тэгтэл намайг янз янзийн үгээр доромжлоод байхаар нь 5 номерын гэрийн гадаа баруун талын хацар луу нь баруун гараараа 2-3 удаа цохиход газар унасан юм. Тухайн үед хүү , хоёр байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр тал/,
яллагдагчаар 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... миний бие *******гийн биед нэг удаа л 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр гар хүрснээс өөрөөр зодож цохиж байсан тохиолдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр тал/,
А.ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 10-14, 36, 39, 52, 54 дүгээр тал/,
Хохирогч Б.*******гаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 29-30 дугаар тал/,
А.ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр тал/,
А.ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53, 92 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас А.од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч А. гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж,
улмаар******* болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирогч Б.******* эмчилгээний зардалд баримтаар 128.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гаргуулахаар шийдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.******* “гомдол саналгүй” гэсэн, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ын ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ын од Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.од оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.оос нөхөн төлөхөө илэрхийлсэн 128.000 (нэг зуун хорин найман мянга) төгрөгийг гаргуулан хохирогч Б.*******д олгосугай.
6. Шүүгдэгч А. нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Б.******* “гомдол саналгүй” гэсэн, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримт бүрдүүлэн ИХШХШТХуульд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол А.од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ