Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01290

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  ******* ******* ХК /РД: *******/

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД: *******/

Гэрээний үүрэгт 7.660.807,81 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* *******тай 2024 оны 07 сарын 18-н өдөр ******* тоот Дижитал зээлийн эрх нээх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 7 сарын 22-н өдөр ******* тоот зээлийн дансыг цахимаар үүсгэж 7.200.000,00 (долоон сая хоёр зуун мянган төгрөг)-н зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 01 сарын 27 өдрийн байдлаар 129 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 7.660.807,81 төгрөгийн өр үүсгэж *******ыг хохироож байна. Иймд зээлдэгч ******* овогтой *******-н ******* *******тай байгуулсан тоот болон ******* тоот зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 7.660.807.81 (долоон сая зургаан зуун жаран мянга найман зуун долоон төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* *******анд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие П.******* ******* *******наас нэхэмжилсэн 7.660.807.81 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие тухайн мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулна. Уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч П.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 7.660.807,81 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.******* нэхэмжлэлийн шаардлага 7.660.807,81 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 7.660.807,81 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч П.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137.524,00 төгрөгийн 50 хувь болох 68.762,00 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 68.762,00 төгрөгийг хариуцагч П.*******ээс гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.БАТМАНДАХ