Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: давхарт үйл ажиллагаа явуулах, ******* ******* ББСБ ХХК /РД: *******/
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД: *******/
Гэрээний үүрэгт 2.035.486.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.******* нь 2021 оны 10 сарын 30-ны өдөр ******* дугаартай Зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1.999.900,00 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025-01-29-ний өдөр зээлийн гэрээний үүрэг 771 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь зээлийн төлбөрт 1.592.000.00 төгрөгийн төлөлт хийсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Т.*******гаас үндсэн зээл 995.162.86 төгрөг, зээлийн хүү 898.389,15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129.934,14 төгрөг, нотариатын зардал 12.000.00 төгрөг, нийт 2.035.486,15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* овогтой ******* миний бие нь ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2.035.486 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг мөнгөн дүнг төлж барагдуулна. Ийм уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 2.035.486,15 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.******* нэхэмжлэлийн шаардлага 2.035.486,15 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.035.486,15 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Т.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.517,00 төгрөгийн 50 хувь болох 23.758,5 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 23.758,5 төгрөгийг хариуцагч Т.*******гаас гаргуулж ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ