Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01292

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  тоот ******* ******* ББСБ ХХК /РД: *******/

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* ******* /РД: *******/

Гэрээний үүрэгт 4.404.917.11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай ******* ******* ББСБ ХХК нь Н.*******тэй 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г багуулж, Numur зээлийн аппликэйшнаар дамжуулан хэрэглээний зээлийн шугам төрлөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 970.000 төгрөгийг сарын 5.9%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ. Н.******* нь зээл авснаас хойш зээлийн эргэн төлөлтөө удаа дараа хожимдуулж, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй бөгөөд манай компаниас холбогдоход хөдөө ажилгүй байна. удахгүй төлнө өө гэх зэргээр хойшлуулсаар өдийг хүрээд байна. Энэ хугацаанд бидний зүгээс зээлдэгчтэй хугацаа товлох, зээлийн хүүнээс хөнгөлөх боломж санал болгох зэрэг шаардлагатай арга хэмжээг авсан болохыг дурдах нь зүйтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно гэж, 20 дугаар зүйлийн 20.3-д зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй хэмээн тус тус заасан бөгөөд бид хуульд заасны дагуу үндсэн зээлийг, хүүгийн хамт буцаан шаардаж байгаа болно. Иймд Цахим зээлийн эрх нээх тухай гэрээ-г багуулж, Numur зээлийн аппликэйшнаар дамжуулан авсан зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 686.390.89 төгрөг, хүү 1.444.583.99 төгрөг, 243.089.19 төгрөг, зээл олголтын шимтгэл 19.400 төгрөг, нийт 2.393.464.07 төгрөгийг хариуцагч Н.*******өөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь ******* ******* ББСБ ХХК-тай холбогдон нөхөн төлбөр болох нэхэмжилсэн үнийн дүнг ******* ******* ББСБ ХХК-ийн төлөөлөгч *******тай холбогдон 2025.03.28-ны өдрөөс эхлэн 2025.05.08 өдрөөр 3 сар хуваан төлөхөө харилцан тохиролцсон болно. Иймд энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 2.393.464,07 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлага 2.393.464,07 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2.393.464,07 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Н.*******ийг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.646 мтөгрөгийн 50 хувь болох 27.323 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 27.323 төгрөгийг хариуцагч Н.*******өөс гаргуулж ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ А.БАТМАНДАХ