Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01297

 

2025 02 17 197/ШШ2025/01297

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  тоотод үйл ажиллагаа явуулах, ******* ББСБ ХК /РД: *******/

Хариуцагч:  тоотод оршин суух, *******гийн ******* /РД: *******/

Гэрээний үүрэгт 1.872.173.12 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч С.******* нь 2023 оны 06-р сарын 15-ны өдөр ЗГ/1510301037 тоот гэрээг байгуулан 1.500.000,00 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр зээлийн хүүний 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1.337.091,18 /нэг сая гурван зуун гучин долоон мянга ерэн нэгэн төгрөг арван найман мөнгө/ төгрөг, хүүний төлбөрт 472.334,63 /дөрвөн зуун далан хоёр мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг жаран гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 62.747,31 /жаран хоёр мянга долоон зуун дөчин долоон төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөг, нийт 1.872.173,12 /нэг сая найман зуун далан хоёр мянга зуун далан гурван төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулах гэжээ.

Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* овогтой ******* нь ******* ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 1.872.173,12 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах болно. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтэй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ББСБ ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 1.872.173,12 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлага 1.872.173,12 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 1.872.173,12 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч С.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.305 төгрөгийн 50 хувь болох 23.152,5 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 23.152,5 төгрөгийг хариуцагч С.*******гаас гаргуулж ******* ББСБ ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.БАТМАНДАХ