| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00025/И |
| Дугаар | 306/ШШ2025/00045 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 306/ШШ2025/00045
| 2025 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 306/ШШ2025/00045 | Говьсүмбэр аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: А.Ц-ын хүсэлттэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа, хүсэлт гаргагч А.Ц, гэрч И.М, Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч А.Ц шүүхэд гаргасан хүсэлтэдээ: А.Ц миний бие С -д 1987 оноос /1987.06/ малчин, 1988 оны 11 сарын 25-аас шууданчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацааны 1987 оны 06 дугаар сард малчнаар томилон ажлуулсан тушаал, 1988 оны 11 сарын 25-ны өдрийн 211 тушаалын овог нэр зөрүүтэй, мөн шууданчаар чөлөөлсөн тушаал, архивын байгууллагаас гаргасан ажилласан хугацааны цалингийн цэсний овог, нэр зөрүүтэй зэргийг хянан тогтоож өгнө үү. Ийм учраас 1987 оны 06 дугаар сараас 1989 оны 12 сар хүртэл Сүмбэр С-д ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Өөр нэмж гаргах нотлох баримт байхгүй тул цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас: Хүсэлт, А.Ц-ын иргэний үнэмлэхний болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А.Ц-д өгсөн зөвлөмж, С-ын 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 211 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Говьсүмбэр аймгийн Төрийн архивын А.Ц-ын цалингийн тодорхойлолтууд, С-ийн 1987 оны 06 сар, 08 сар, 10 сар,11-12 сар, 1988 оны 01 сар, 02 сар,03 сар, 4-5 сар, 06 сар, 07 сар, 08 сар, 09 сар, 10 сар, 11-12 сар, 1989 оны 01 сар, 02, 03, 04, 05, 06 сар, 09 сар, 11 саруудын цалингийн хүснэгтүүдийн хуулбар зэргийг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч А.Ц дараах үндэслэлээр хүсэлтээ тодорхойлсон. Үүнд:
А.Ц миний бие С-д 1987 оноос /1987.06/ малчин, 1988 оны 11 сарын 25-аас шууданчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацааны 1987 оны 06 дугаар сард малчнаар томилон ажлуулсан тушаал, шууданчаар ажиллуулсан 1988 оны 11 сарын 25-ны өдрийн 211 тушаалын овог нэр зөрүүтэй, мөн шууданчаар чөлөөлсөн тушаал, архивын байгууллагаас гаргасан ажилласан хугацааны цалингийн цэсний овог, нэр зөрүүтэй зэргийг хянан үзэж, 1987 оны 06 дугаар сараас 1989 оны 12 сар хүртэл С-д ажиллаж байсан байсныг тогтоож өгнө гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хүсэлт, А.Ц-ын иргэний үнэмлэхний болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А.Ц-т өгсөн зөвлөмж, С-ын 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2- дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын хуулбар, Говьсүмбэр аймгийн Төрийн архивын А.Ц-ын цалингийн тодорхойлолтууд, С-ийн 1987 оны 06 сар, 08 сар, 10 сар,11-12 сар, 1988 оны 01 сар, 02 сар,03 сар, 4-5 сар, 06 сар,07 сар, 08 сар, 09 сар,10 сар,11-12 сар,1989 оны 01 сар, 02, 03, 04, 05, 06 сар,09 сар, 10 саруудын цалингийн хүснэгтүүдийн архивын эх баримтын хуулбар зэргээр, А.Ц-ыг С-д 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд шууданчаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Учир нь хүсэлт гаргагч нь А.Ц нь С-ийн 1987 оны 06 сар, 08 сар, 10 сар,11-12 сар, 1988 оны 01 сар, 02 сар,03 сар, 4-5 сар, 06 сар,07 сар, 08 сар, 09 сар,10 сар,11-12 сар,1989 оны 01 сар, 02, 03, 04, 05, 06 сар,09 сар,10 саруудын цалингийн хүснэгтэд Ц, Ц гэх мэт бүртгэж цалин хөлс олгодог байсан, С-н 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 211 дугаартай Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалд бичигдснээр Ц гэж бичигдсэн байгаа хэдий боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Б, И.Э нарын хууль сануулж авсан тайлбараар хүсэлт гаргагч А.Ц мөн бөгөөд тухайн үед дээр дурдсан баримтуудад бичихдээ хүмүүсийн дунд дуудаж тогтсон нэршлээр нь үсгийн зөрүүтэй бичигдсэн байна гэж үзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг энэ хугацаанд С-н 4-р фермд ажиллаж байсан болох нь тогтоогдож, харин 1989 оны 11, 12 дугаар саруудад холбогдох хэсэг нь анхдагч, шууд, эргэлзээгүй нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн болно.
Шүүх хугацааны эхлэл, дуусах хугацааг тогтоогдож байгаа үйл баримтын эхний сарын эхний өдөр буюу 01-ний өдрөөр, дуусаж байгаа сарын сүүлийн өдрөөр буюу тухайн сарыг дуустал гэж хугацааг тогтоосон болно.
Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан журмын дагуу авагдсан эргэлзээгүй талаас нь хооронд нь харьцуулан үнэлсэн болно.
4.Иймд хүсэлт гаргагч А.Ц-ыг С-дд 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд шууданчаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д хүний ажиллаж байсан байдал буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх тогтооно гэснийг үндэслэн онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэв.
6. Хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4.-д заасныг баримтлан А.Ц-ыг С-д 1987 оны 06 сарын 01-ний өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарыг дуусталх хугацаанд шууданчаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс 1989 оны 11, 12 дугаар саруудад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч А.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТМЭН