| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дорлигийн Лувсандорж |
| Хэргийн индекс | 108/2017/0108/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Лувсандорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,
улсын яллагч Б.Батбаяр,
хохирогч П.*******,
шүүгдэгч Б. (өөрөө өөрийгөө өмгөөлнө) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ын д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 910 дугаар магадлалтай эрүүгийн 1707001580027 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******,,, тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, овогт ын нь:
яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо тоот хашаанд байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн ууж согтуурсан үедээ өөрийн******* болох П.*******тэй маргалдаж улмаар түүний цээжин тус газар нь хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б. нь гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг нэг үе шаттай явуулан, талуудын хүсэлтээр шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б. нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо тоотод байх өөрийн гэртээ******* П.*******ийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэн, улмаар Б. “энэ сарын 15.000 төгрөгөө авчихлаа” гэхэд П.******* “чи яах гэж түрүүлж мөнгө аваад байгаа юм бэ, ахуй амьдрал хоол ундаа авахгүй, одоо чи наад мөнгөө түрүүлээд үрчихэн шүү дээ” гэсэн ба “чамд ямар хамаатай юм, би мэдэж байна” гэх мэтээр хоорондоо маргалдаж байгаад Б. түүнийг “чимээгүй бай, дуугүй бай” гэж орилон гал тогооны шүүгээний доороос ногоо арилгадаг хутга аваад “чимээгүй хохь чинь шүү” гэхэд “чи яаж чадах юм” гээд хутгыг нь авахаар гарнаас нь бариад ноцолдоход түүний цээжин дээр хатгаж цээжинд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.гийн өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ганбаатар, ******* бид 3 айлд ажил хийгээд 20.000 төгрөг авсан. Замаараа дэлгүүр орж нэг шил архи аваад манай гэрт ирж ууцгаасан. Дахиад нэг шил архи уусан. Тэгээд Ганбаатар ах гэр лүүгээ орсон. Бид хоёр мөнгөнөөс болж хоорондоо нэлээн маргалдсан. Маргалдаж байгаад дуугүй болохгүй байхаар нь ногоо арилгадаг хутгаа аваад дүрсэн чинь цус гарсан. Би сандраад даавуугаар дарж байгаад хажуу айлыныг дуудаж түргэн дуудсан. Түргэн ирээд манай нөхрийг аваад авсан. Цагдаа намайг эрүүлжүүлэх рүү аваад явсан. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.*******ийн өгсөн: “... 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ганбаатар, бид гурав айлд гэрийн буйр янзалж өгөөд 20.000 төгрөг авч, замаараа архи аваад манайд ирж уусан. Эхнэртэйгээ мөнгөнөөс болж маргалдсан. Нэг мэдэхэд миний цээжин тус газар хутгалсан байсан. Тэгээд эмнэлэг дээр очиж боолгосон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч П.*******ийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өгсөн: “... Дахиад нэг шил 0.75 литрийн Сайхан нэртэй архи авч ирсэнийг ууж байсан. Нэг мэдэхэд Ганбаатар ах явчихсан, эхнэр бид 2 байсан. Манайх хамар хашааны айлдаа тогоо өгч сард 15.000 төгрөг авдаг юм. Тэгтэл манай эхнэр “энэ сарын 15.000 төгрөгөө авчихлаа” гэхээр нь би “чи яах гэж түрүүлж мөнгө аваад байгаа юм бэ, ахуй амьдрал хоол ундаа авахгүй, одоо чи наад мөнгөө түрүүлээд үрчихэн шүү дээ” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм, би мэдэж байна” гэхээр нь би уурлаад бид 2 маргалдаад бие биенийгээ хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод хэрэлдээд байж байтал манай эхнэр “чимээгүй бай, дуугүй бай” гээд орилоод байсан ба гэнэтхэн гал тогооны шүүгээний доороос ногоо арилгадаг ишийг нь цагаан уяагаар уясан хутга аваад “чимээгүй хохь чинь шүү” гэхээр нь “чи яаж чадах юм” гээд хутгыг нь авах гээд очоод гарнаас нь бариад ноцолдоход миний цээжин дээр хатгагдсан байсан. Тэгээд л цус гараад эхлэхэд манай эхнэр сандраад эмнэлэг дуудах гэтэл гар утас нэгжгүй байсан болохоор гарч гүйгээд хамар хашааныы утсаар эмнэлэг дуудаад буцаж орж ирээд миний шархыг даавуугаар дараад байж байтал эмнэлэг хүрээд ирсэн. Ийм л асуудал болсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №08шэ/432 тоот:
1. .*******
2. Дээрх нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 26, 126 дугаар тал/,
Мөрдөн байцаалтад яллагдагч Б.гийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өгсөн: “... ямар ч байсан бид 2 мөнгөнөөс болж нэлээн маргалдаж байгаад би уурандаа гал тогооны шүүгээний доор байсан ногоо арилгадаг хутгыг аваад *******ийг “чимээгүй бай” гэхэд дуугүй болохгүй үглээд байхаар нь дөхөж очоод цээж рүү нь айлгах зорилготой чичэхэд хатгасан. Тэгтэл цус гараад явчихаар нь эмнэлэг дуудах гэтэл утас нэгжгүй байсан болохоор зүүн талын хамар хашааны хүнийг дуудахад нэг танихгүй******* гараад ирэхээр нь гуйж эмнэлэг дуудуулсан. ... Намайг зодож цохьсон асуудал огт байхгүй. Бид 2 ямар нэг байдлаар зодолдож цохилцсон асуудал огт байхгүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн өдрөөс хойш******* бид 2 архи уухаа больсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар тал/,
Б.гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр тал/,
Б.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/,
Б.гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 40, 42-43, 46, 48, 50-52 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б. гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа түргэн тусламж дуудаж хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан, мөн хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэн саналыг зөвшөөрсөн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг багасгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан бөгөөд үүнтэй холбоотой улсын яллагч “нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг багасгаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэсэн тул хүсэлтийг хүлээн авч,
шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч П.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдаж,
эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 сантиметр урттай, модон иштэй хутга 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйлийн 6, 7, 8, 9, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. овогт ын г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ын д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б. нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч П.******* “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 25 сантиметр урттай, модон иштэй хутга 1 ширхэгийг тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЛУВСАНДОРЖ