Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Цэцэгмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн ******* Намын хороо
Хариуцагч: Өмнөговь аймгийн *******
Гуравдагч этгээд: Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, Далангийн 14 дүгээр байрны 31 тоотод оршин суух ******* *******
“Өмнөговь аймгийн *******ны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн ******* Намын хорооноос нэр дэвшүүлсэн Б.*******г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн *******нд даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* Намын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Өмнөговь аймгийн *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартөгс, өмгөөлөгч Б.Болдбаатар, гуравдагч этгээд Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* Намын хорооны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн ******* Намын хорооны 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 5 дугаар хуралдааны 05/05 дугаар  тогтоолоор  аймгийн  *******  Намаас Өмнөговь аймгийн иргэдийн

Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч Б.*******гийн холбогдох материалыг хуульд заасан хугацаанд, хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлж, Өмнөговь аймгийн *******нд хүргүүлсэн. Гэтэл Өмнөговь аймгийн *******ны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор тус нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ.
Энэхүү шийдвэр нь ******* Намаас нэр дэвшүүлж буй Б.*******гийн Үндсэн хуульд заагдсан сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн, мөн Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэснийг ноцтой зөрчсөн байх ба энэ нь Өмнөговь аймгийн ******* Намын эрх ашгийг хохироож байна.
Тус 11 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр  зүйлийн  154.3.3  “нэр  дэвшигч  аль  нэг  компанийн  51  ба  түүнээс  дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй” гэсэн заалтыг тусгажээ. Гэтэл Б.*******гийн эзэмшлийн компани дээр хугацаа хэтэрсэн ямар нэгэн өр төлбөргүй болно. Энэ нь Өмнөговь аймгийн *******ны хүсэлтийн дагуу аймгийн Татварын газраас гаргуулсан лавлагаа, тодорхойлолтоор батлагдаж байна.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 “нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй" гэсэн заалтыг тусгажээ. Б.******* нь Сонгуулийн тухай хуулинд заасан нийтлэг шаардлагаас гадна 154 дүгээр зүйлд заасан бусад шаардлагыг бүрэн хангасан болно. Хариуцагч ямар үндэслэлээр шаардлага хангаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалт “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу...” гэснийг үндэслэсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтад нэр дэвшигчийн бүртгүүлэх баримт бичгийн жагсаалтыг тусгасан байна. Энэ жагсаалтын дагуу нэр дэвшигчийн материалыг бүрэн бүрдүүлж өгсөн.
Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд нэр дэвшигчийн бүрдүүлэх материалыг дурдсан байх ба уг жагсаалтанд өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгийг ирүүлэхийг шаардсан байх ба заавал Татварын албанаас тодорхойлолт гаргаж ирүүлнэ гэсэн зүйл тусгагдаагүй байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугааар зүйлийн 157.6 дахь заалтад шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум дүүргийн ******* эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна гэж заасан ба үүгээр аймгийн *******ны лавлагаа авах эрх нь нээлттэй байна.
Аймгийн ******* нь нэр дэвшигч Б.*******гийн нэр дээр татварын өр төлбөртэй эсэх талаар лавлагааг аймгийн Татварын газраас уг эрхийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргуулан авсан байдаг. Уг лавлагаагаар Б.******* татварын ямар нэгэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болох нь нотлогдсон. Гэтэл Өмнөговь аймгийн ******* хуульд заасан бүрдүүлэх материалын жагсаалтанд байхгүй баримт бичгийг дутуу бүрдүүлсэн гэж үзэж хууль зөрчсөн шийдвэр гаргажээ. Энэ талаар Өмнөговь аймгийн Сонгуулийн хороонд хандахад Сонгуулийн хорооноос 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 41 тоот албан бичгээр шийдвэрээ гаргасан тухай хариу ирүүлсэн.
Иймд Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн ******* Намын хорооноос нэр дэвшүүлсэн Б.*******г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн *******ны шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Амартөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн *******ны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар ******* Намаас нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгасан. ******* Намаас нэр дэвшүүлэхээр баримт бичиг ирүүлсэн Б.******* нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Саудгоби капитал” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг гэж тусгасан байсан. Гэвч тус компанийн албан татварын өрийн тодорхойлолтыг ирүүлээгүй байсан.
Иймд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3 дахь хэсэгт “нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байна” гэсэн заалт байгаа тул дээрх компанийн хувь эзэмшлийн талаарх мэдээллийг авахаар аймгийн Татварын газарт албан бичиг явуулсан.
Аймгийн Татварын газраас ирсэн 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/354 тоот албан бичигт КЮ72070878 тоот регистрийн дугаартай Бараадууз овогтой ******* нь 3615057 тоот регистрийн дугаартай “Саудгоби Капитал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг, татварын өр төлбөргүй болохыг тодорхойлов гэсэн байв.
Дээрх асуудлыг аймгийн Сонгуулийн хорооны бүх гишүүдийн хурлаар авч хэлэлцээд Б.******* нь “Саудгоби Капитал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг боловч тухайн компанийхаа албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болохыг нотлох албан татварын тодорхойлолтыг ирүүлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж байна гэж үзэж Сонгуулийн тухай хууль болон Сонгуулийн Ерөнхий хорооноос ирүүлсэн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 200 тоот зөвлөмжийг үндэслэн олонхийн саналаар Б.*******г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тогтоол гаргасан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.
Нэр дэвшигч өөрөө хуульд заасны дагуу материалаа үнэн зөв бөглөж, шалгаад хуулийн хугацаанд *******нд өгөх үүрэгтэй байгаа. Тэгтэл Б.******* нь батлагдсан маягтыг бүрэн гүйцэд бөглөөгүй, “Саудгоби капитал” ХХК гэж бичээд орхисон, өр төлбөртэй эсэхийг бичээгүй.
Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн ******* Намын хорооны нэр дэвшүүлэх эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тухай хариуцагчийн тайлбарыг дэмжээд оролцож байна. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6 дахь хэсэгт шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум дүүргийн ******* эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулж авна гэж заасан байна. Аймгийн ******* хуулинд заасан эрхээ хэрэгжүүлээд тухайн нэр дэвшүүлсэн намаас бүрдүүлж ирүүлсэн материал эргэлзээ төрүүлэхээр байна гэж үзээд Б.*******гийн 100 хувь эзэмшдэг компани нь өр төлбөртэй эсэх баримтыг ирүүлээгүй, материалыг дутуу ирүүлсэн байна гэж үзсэн. Тиймээс зөвхөн Б.*******гийн талаар баримт материал шаардаж авсан байгаа.
Нэр дэвшигч бол нийтийн албанд томилогдож хариуцлагатай алба хаших магадлал бүхий сонгуульд оролцож байгаа. Тиймээс хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөдөг, хөрөнгө орлогын мэдүүлэг маань хууль зүйн үр дагавар давхар үүсгэж явдаг. Нийтийн албаны бүх албан тушаалтан ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөдөг. Энэ нь өөрөө үндэслэл бүхий эргэлзээ бүхий байх ёсгүй байдаг.
Нэхэмжлэл болон нэхэмжлэлийн хавсаргасан баримтаас үзэхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд шүүхэд нэхэмжлэл гаргачихсан юм болов уу гэсэн эргэлзээ төрж байна. Аймгийн ******* Намын хороо бол орон нутагт нэр дэвшүүлж болохгүй, тийм эрх байхгүй гэж маргаагүй. Нэгэнт ******* Намын дүрмийн 14 дүгээр зүйлийн 14.1.9 дээр маш тодорхой заачихсан. Энэ эрхийнх нь хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 155 дугаар зүйлд заасан намаас нэр дэвшүүлэх гэсэн зохицуулалтын хүрээнд аймгийн ******* Намын хороо тухайн орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй гэж Сонгуулийн хороо үзээд холбогдох баримт бичгийг хүлээж авсан байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Өмнөговь аймгийн ******* Намын хорооны дарга Н.Наранбаатарт, ******* Намаас шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон итгэмжлэл, өөр бусад тушаал шийдвэр байдаггүй. Өмнөговь аймгийн ******* Намын хороо бие даасан эрх эдэлж байгаа юу, хэрвээ эдэлж байгаа бол энэ нь зүй ёсны асуудал. Гэтэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Энхболд гээд 2016 оны 01 дүгээр сард өөрчлөлт хийлгэсэн байгаа.
Өмнөговь аймгийн ******* Намын хорооны эрх зөрчигдсөн асуудал бол биш, ******* Намын эрх зөрчигдсөн асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл намаас нэр дэвшигчийг бүртгэж авахгүй байгаа, дээр нь үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх нь зөрчигдсөн байна. Гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн, эс хөндөгдсөнд нь шүүх дүгнэлтээ өгөх байх. Гуравдагч этгээд биеэ даасан шаардлага гаргаагүй, шүүхээс гарах шийдвэр нь гуравдагч этгээдийн эрхийн хөндөнө гэдэг байр суурьнаас оролцож байгаа субъект байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэл бий болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс зөрчилөө засах эрх нь нээлттэй байна гэсэн байр суурьтай байна. Тиймээс мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.
Гуравдагч этгээд Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь заалтад нэр дэвшигчийн бүртгүүлэх баримт бичгийн жагсаалтыг тусгасан байна. Энэ жагсаалтын дагуу миний бие нэр дэвшигчийн материалыг бүрэн бүрдүүлж аймгийн *******нд хуулийн хугацаанд бүрэн бүрдүүлж өгсөн. Гэтэл аймгийн ******* нь намайг өөрийн эзэмшлийн компаний нэр дээрээ Татварын газрын тодорхойлолт гаргаж ирүүлээгүй байсан учраас нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэсэн тайлбарыг өгч нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан.
Гэтэл Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлд нэр дэвшигчийн бүрдүүлэх материалыг дурдсан байх ба уг жагсаалтанд өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгийг ирүүлэхийг шаардсан байх ба заавал татварын албанаас тодорхойлолт гаргаж ирүүлнэ гэсэн зүйл тусгагдаагүй байна.
Мөн Сонгуулийн тухай хуулийн 157 дугааар зүйлийн 157.6 дахь заалтад шаардлагатай гэж үзвэл нэр дэвшигчийн талаарх лавлагааг аймаг, нийслэл, сум дүүргийн ******* эрх бүхий этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авна гэж заасан ба үүгээр аймгийн *******ны лавлагаа авах эрх нь нээлттэй байна. Аймгийн ******* нь нэр дэвшигч Б.*******гийн нэр дээр болон Б.*******гийн эзэмшлийн компаний нэр дээр татварын өр төлбөртэй эсэх талаар лавлагааг аймгийн Татварын газраас уг эрхийн дагуу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргуулан авсан байдаг.
Уг лавлагаагаар Б.******* миний өөрийн нэр дээр болон ”Саудгоби капитал” ХХК-ийн нэр дээр татварын ямар нэгэн хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болох нь нотлогдсон. Гэтэл Өмнөговь аймгийн ******* хуульд заасан бүрдүүлэх материалын жагсаалтад байхгүй баримт бичгийг дутуу бүрдүүлсэн гэж үзэж хууль зөрчсөн шийдвэр гаргажээ.
Мөн Б.******* миний бие аймгийн Татварын газарт татварын өр төлбөрийн талаарх тодорхойлолт авах хүсэлт гаргахдаа Сонгуулийн хорооноос батлагдсан маягтын дагуу бөглөж өгсөн ба уг хүсэлтдээ өөрийн нэр дээр болон ”Саудгоби капитал” ХХК-ийн нэр дээр лавлагаа гаргуулахаар албан ёсоор өгсөн байдаг. Гэтэл Өмнөговь аймгийн Татварын газрын ажилтны буруугаас зөвхөн өөрийн нэр дээрх тодорхойлолтыг гаргаж өгсөн ба компанийн нэр дээр ямар нэгэн тодорхойлолт гаргаж өгөөгүй. Төрийн байгууллагын буруугаас буюу нэр дэвшигчээс үл шалтгаалсан үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхгүй татгалзах боломжгүй юм.
Эдгээрээс үзэхэд намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоолын үндэслэх хэсэгт бичсэн Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3 “нэр дэвшигч аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй”, 158 дугаар зүйлийн 158.1.2 “нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй”, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалт “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу...” гэсэн заалтууд нь үндэслэлгүй гэж гэж үзэж байна. Энэ нь Өмнөговь аймгийн *******ны хүсэлтийн дагуу аймгийн Татварын газраас гаргуулсан лавлагаа, тодорхойлолтоор батлагдаж байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* Намын хорооны нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* Намын хороо нь “Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Өмнөговь аймгийн ******* Намын хорооноос нэр дэвшүүлсэн Б.*******г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Сонгуулийн тухай хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Намыг төлөөлж тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага нь сонгуульд оролцох хүсэлтээ аймаг, нийслэл, сум, дүүргийн *******нд санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө ирүүлнэ”, 155 дугаар зүйлийн 155.1-д “Нам тухайн орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлнэ”, 155.3 “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж тус тус зааснаас үзвэл Намыг төлөөлж аймгийн ******* Намын хороо орон нутгийн хурлын сонгуульд оролцох эрхтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж маргаж байгаа боловч хуулийн дээрх заалтаар намыг төлөөлж орон нутгийн сонгуульд оролцох эрхийг намын салбар байгууллагад шууд олгосон байх тул дээрх тайлбар үндэслэлгүй.
Аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 11 дүгээр тогтоолын улмаас аймгийн ******* Намын хорооны орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх эрх, нутгийн өөрөө удирдах байгууллагад төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрх хөндөгдсөн тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан нэмэлт тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Өмнөговь аймгийн ******* Намын хорооны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Маргаан бүхий захиргааны акт болох Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр  тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3, 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3-д заасныг тус тус үндэслэн ******* Намаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшсэн Б.*******г нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна.
Хариуцагчаас ******* Намаас нэр дэвшигч Б.******* нь “Саудгоби капитал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг боловч тухайн компанийнхаа албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй болохыг нотлох Татварын газрын тодорхойлолтыг ирүүлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан гэж тайлбарлан маргаж буй юм.
Өмнөговь аймгийн ******* Намын хорооноос аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт Б.*******гийн нэрийг дэвшүүлж, аймгийн ******* Намын хорооны хурлын хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “Нэр дэвшүүлэх тухай” 05/05 дугаар тогтоол, нэр дэвшигчдийн жагсаалт, мөн нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг, банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй талаарх Шийдвэр гүйцэтгэх газрын болон Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба, аймгийн Татварын газрын тодорхойлолтууд, нэр дэвшигчийн намтар, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт  зэрэг баримт бичгүүдийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан хугацаанд буюу 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 28 минутад  аймгийн *******нд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.1-154.3.3-д орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй, албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байхыг шаардсан бөгөөд хуулийн энэ шаардлагатай холбогдуулж хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.5-д нам нэр дэвшүүлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлгийг Сонгуулийн хороонд ирүлэхээр хуульчилжээ.
Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, аймгийн ******* Намын хорооны 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн баримт бичигт нэр дэвшигч Б.*******гийн Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн өр төлбөрийн талаарх мэдүүлэг” -ийг хавсаргасан байх бөгөөд Сонгуулийн тухай хуулиар 51 ба түүнээс дээш хувьцаа эзэмшдэг компанийн албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг нотлох Татварын газрын тодорхойлолтыг хавсаргаж ирүүлэхийг тусгайлан шаардаагүй болно.  
Гэтэл аймгийн ******* нь нэр дэвшигч Б.*******г хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Саудгоби капитал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг гэж тусгасан атлаа тухайн компанийн албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг нотлох Татварын газрын тодорхойлолтыг хавсаргаж ирүүлээгүй нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй гэж буруутган, мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2, 158.1.3-д заасныг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.  
Аймгийн *******нд Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.6, 157.7-д зааснаар нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон бусад шаардлагуудыг хангаж буй, ирүүлсэн баримт бичиг нь бүрэн гүйцэд эсэхийг нягтлан шалгах, шаардлагатай гэж үзвэл хуулийн 157.9-д заасан хугацаа дуусахаас өмнө эрх бүхий этгээдээс лавлагаа гаргуулах эрх хэмжээ хуулиар олгогдсон бөгөөд хариуцагч нь нэр дэвшигч Б.*******г Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан, тодруулах зорилгоор аймгийн Татварын газарт хандсаны дагуу 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/354 дүгээр албан бичгээр  ирүүлсэн “Б.******* нь “Саудгоби капитал” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг, татварын өр төлбөргүй” тухай лавлагааг нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй байна.
Тиймээс Сонгуулийн тухай хуулийн 157.9-д заасан хугацааны дотор буюу бүртгэлийн явцад нэр дэвшигч Б.******* нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3-д заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан, хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.1-157.2.7-д заасан баримт бичгийг бүрэн гүйцэд ирүүлсэн, хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан аль нэг үндэслэл бүрдээгүй байхад “Саудгоби капитал” ХХК-ийн албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх Татварын газрын тодорхойлолтыг хавсаргаж ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нэр дэвшигч Б.*******г бүртгэхээс татгалзсан аймгийн *******ны 11 дүгээр тогтоол нь захиргааны акт хууль ёсны байх шаардлагыг хангаагүй, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг зөрчжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд, 9-д “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д “шударга ёсыг сахих” гэж тус тус зааснаас үзэхэд иргэний сонгогдох эрхийг Сонгуулийн тухай хуульд заасан тохиолдолд хязгаарлах бөгөөд сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл бүрдээгүй, бүртгэлийн явцад тодруулан, нягтлан шалгах боломжтой байхад нэр дэвшигч Б.*******гийн сонгогдох эрхийг хязгаарласан нь хуулийн дээрх зарчимд нийцэхгүй байна.
Дээрх байдлуудыг нэгтгэн дүгнэвэл, Маргаан бүхий захиргааны акт нь Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3.3, 157 дугаар зүйлийн 157.2.5, 158 дугаар зүйлийн 158.1-д тус тус заасантай нийцээгүй, нэхэмжлэгчийн орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагад төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох эрх, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******гийн сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн ******* Намын хорооноос нэр дэвшүүлсэн Б.*******г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн Сонгуулийн хороонд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхээс сонгуулийн маргааны онцлогийг харгалзан Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасан “маргааныг шуурхай, үндэслэлтэй, хуулийн хүрээнд шийдвэрлэх” зарчмыг баримтлан ажилласан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн *******ноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэр тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1, 70.2.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 154 дүгээр зүйлийн 154.3.3, 157 дугаар зүйлийн 157.2.5, 157.9, 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг тус тус баримтлан Өмнөговь аймгийн ******* Намын хорооны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Өмнөговь аймгийн *******ны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 11 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн ******* Намын хорооноос нэр дэвшүүлсэн Б.*******г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Булган сумын 3 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг аймгийн *******нд даалгасугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Өмнөговь аймгийн *******ноос 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.



    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.ЦЭЦЭГМАА