Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 310/ШШ2025/00065

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК нь 56642912 /тавин зургаан сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун арван хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 41642912 /дөчин нэгэн сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун арван хоёр/ төгрөгөөр бууруулж, хариуцагч ******* ******* ХХК нь үлдэх 15000000 /арван таван сая/ төгрөгийг хоёр тэнцүү хуваан эхний 7500000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг 2025 оны 02 сарын 15-ны өдөр, дараагийн 7500000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг 2025 оны 03 сарын 15-ны өдөр ******* ******* ******* ******* ХХК-ийн ******* банкны 3300004599 тоот дансанд шилжүүлэхээр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 442227 /дөрвөн зуун дөчин хоёр мянга хоёр зуун хорин долоон/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 232950 /хоёр зуун гучин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, дахин энэ асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ