| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/02671/И |
| Дугаар | 197/ШШ2025/01307 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/01307
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: давхарт үйл ажиллагаа явуулах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД: *******/
Хариуцагч: тоотод оршин суух, *******гийн ******* /РД: *******/
Гэрээний үүрэгт 501.632.88 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ******* ББСБ ХХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 10 сарын 14-ний өдрийн ******* тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж 130.000 төгрөгийн сарын 5% хүүтэйгээр зээлсэн байдаг. Хариуцагч нь Кю мони цахим зээлийн платформд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлээ төлөх үүргээ зөрчсөн бөгөөд компаний зүгээс зээл, зээлийн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3, 5.2.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг тус тус зөрчиж байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн ******* тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн төлбөр 130.000 төгрөг, зээлийн хүү 362.432.88 төгрөг, зээлийн шимтгэл 9.200 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 501.632.88 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* овогтой ******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 501.632.88 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 501.632,88 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.******* нэхэмжлэлийн шаардлага 501.632,88 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 501.632,88 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Х.*******гийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15.700,00 төгрөгийн 50 хувь болох 7.850 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 7.850 төгрөгийг хариуцагч Х.*******гээс гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ