| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00066/И |
| Дугаар | 310/ШШ2025/00067 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 310/ШШ2025/00067
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /*******/ нь 798971 /долоон зуун ерэн найман мянга есөн зуун далан нэгэн/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д 2025 оны 03 сарын 20-ны өдөр 399486 /гурван зуун ерэн есөн мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 399486 /гурван зуун ерэн есөн мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23726 /хорин гурван мянга долоон зуун хорин зургаан/ төгрөгөөс 11863 /арван нэгэн мянга найман зуун жаран гурван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11863 арван нэгэн мянга найман зуун жаран гурван/ төгрөгийг, хариуцагч А.*******гаас 11863 арван нэгэн мянга найман зуун жаран гурван/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ