Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01308

 

2025 02 17 197/ШШ2025/01308

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  өөрийн байранд байрлах ******* ******* ХХК /РД: *******/

Хариуцагч:  тоотод байрлах, ******* ******* ХХК /РД: *******/

Гэрээний үүрэгт 4.018.900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2022, 2023 онуудад гэрээ байгуулан манай компанийн үйлдвэрлэдэг эм бараа, бүтээгдэхүүнийг зээлээр авч, үнийг төлөх замаар хамтран ажиллаж байсан. Мөн жишгээр бид 2024 онд нийлүүлэлт хийж, хариуцагч нь төлбөрийг төлөх хэлцэл хийж худалдах, худалдан авах харилцаа явагдаж байсан билээ. 2024 онд бид итгэлцлийн үндсэн дээр бичгээр гэрээ байгуулаагүй. Манай компани нь 2024 оны эхээр дээр дурдсанчлан 3 удаагийн нийлүүлэлтээр бүтээгдэхүүнээ нийлүүлсэн боловч ******* ******* ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу өөрсдийн хүссэн үедээ бага хэмжээгээр төлбөрийг цувуулан шилжүүлдэг нь Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан-д дурдсан баримтаас тодорхой харагдана. Түүнчлэн дээрх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа төлбөрөө төлж барагдуулах тухай мэдэгдэж байсан боловч төлөөгүй, цаашид ч хэзээ төлөх нь эргэлзээтэй биднийг хохироосоор байгаа тул ийнхүү шүүхийн журмаар хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчийн шилжүүлсэн бараа бүтээгдэхүүнийг төлөөгүй үлдэгдэл төлбөрийн 4.018.900 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Эрдэнэбаатар овогтой Түвшинжаргал миний бие ******* ******* ХХК захиралаар ажилладаг. ******* ******* ХХК нэхэмжилсэн 4.018.900 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 4.018.900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 4.018.900 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.018.900 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112.804 төгрөгийн 50 хувь болох 56.402 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 56.402 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.БАТМАНДАХ