Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/01309

 

2025 02 17 197/ШШ2025/01309

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би

Нэхэмжлэгч:  өөрийн байранд байрлах ******* ******* ХХК /РД: *******/

Хариуцагч:  тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /РД: *******/

Гэрээний үүрэгт 11.656.905 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* ХХК нь өөрийн үйлдвэрлэдэг эм бараа, бүтээгдэхүүнийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс ******* ******* ******* ХХК-д нийлүүлэх, ******* ******* ******* ХХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүний үнийг тохирсон хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцож байсан ба тухайн үед бичгээр гэрээ байгуулж амжаагүй байсан тул уг харилцаагаа баталгаажуулж мөн оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээг бичгээр үйлдсэн билээ. Гэтэл манай компани нь харилцан тохиролцсон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бүтээгдэхүүнээ нийлүүлсэн бөгөөд ******* ******* ******* ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Тодруулбал Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан-д дурдсанчлан ******* ******* ******* ХХК нь хугацаандаа бүрэн бус бага хэмжээгээр төлбөрөө цувуулан шилжүүлдэг ба тус компанийн тооцооны үлдэгдэл нь 2025 оны 01 дүгээр сарын байдлаар үндсэн төлбөрийн 7.771.270, Гэрээний 6.2-т зааснаар алданги 3.885.635 тооцож, нийт 11.656.905 (арван нэгэн сая зургаан зуун тавин зургаан мянга есөн зуун тав) төгрөгийн өр төлбөртэй байна. Түүнчлэн дээрх хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа төлбөрөө төлж барагдуулах тухай, тогтоосон хугацаанд төлбөрөө барагдуулбал алдангиас чөлөөлөх тухай мэдэгдэж байсан боловч төлөөгүй бидний эрх, ашиг сонирхлыг зөрчсөөр байгаа тул ийнхүү шүүхийн журмаар хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийн нийт 11.656.905 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Жаргал овогтой Насанжаргал нь ******* ******* ******* ХХК-н захиралаар ажилладаг бөгөөд ******* ******* ХХК нэхэмжилсэн 11.656.905 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг мөнгөн дүнг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 11.656.905 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 11.656.905 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11.656.905 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202.861 төгрөгийн 50 хувь болох 101.430,5 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 101.430,5 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-аас гаргуулж ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ А.БАТМАНДАХ