| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/02512/И |
| Дугаар | 197/ШШ2025/01311 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/01311
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил, Махата ганли гудамж, 31/1 байр, Эн Эм товер оффис, 17 давхар, ******* ******* ******* ББСБ ХХК /РД: *******1/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 41-р байр, 2-29 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД: УХ99080545/
Гэрээний үүрэгт 2.571.597,01 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Эрдэнбаяр овогтой ******* миний бие ******* ******* ******* ББСБ-аас ирүүлсэн зээлийн үлдэгдэл болох 2.571.597.01 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь 2024.09.06-нд төрж 2025 оны 02 сарын 05-ны байдлаар 10 сартай хүүхэдтэй, мөн түрээсийн байранд сарын 800.000 төгрөгийн түрээс төлж амьдардаг. Э.******* миний нэр дээр 2023 онд үүссэн зээлийн үлдэгдэл (cash one simple, ******* *******) 12 сая гаруй зээлийн төлбөр байгаа. 2023 онд дэлгүүр нээх зорилгоор зээл авсан боловч дампуурч зээлүүдийг төлж явах хугацаанд жирэмсэн болж мөн ажил олгогчдоо цалингаа хулхидуулсан гэх мэт асуудлаар өнөөдрийг хүргэлээ. Иймд миний бие 2024 оны 12 сард Арпизан ХХК-д нягтлан бодогчоор 2.100.000 цалингаар тохиролцож ажилд орсон. Уг зээлийг 2025 оны 3 сараас эхлэн сар бүрийн 22-нд 300.000 төгрөг төлж барагдулах хүсэлтэй байна. Одоогоор сард түрээс болох 800.000 төлж байгаа. Cash one тохиролцож сард 800.000 төлж байгаа. Мөн ажилгүй гэх шалтгаалж хуримтлагдсан хувь хүмүүсийн өрнүүд байгаа. Иймд миний хүсэлтийг харгалзаж сар, сард төлөх боломж олгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 2.571.597,01 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 2.571.597,01 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11.656.905 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Э.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.095,60 төгрөгийн 50 хувь болох 28.047,8 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 28.047,8 төгрөгийг хариуцагч Э.*******ээс гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ