| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/02709/И |
| Дугаар | 197/ШШ2025/01312 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 197/ШШ2025/01312
2025 02 17 197/ШШ2025/01312
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: тоот ******* ББСБ ХХК /РД: *******/
Хариуцагч: тоотод оршин суух, ******* ******* /РД: *******/
Гэрээний үүрэгт 4.404.917,11 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Б.******* ******* ББСБ ХХК-тай 27 тоот зээлийн гэрээ байгуулан 4.229.820 төгрөгийн жилийн 36%-ийн хүүтэй 24 сарын хугацаатай 63 тоот зээлийн гэрээ байгуулан 5.219.910 төгрөгийг жилийн 36%-ийн хүүтэй 18 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар тус тус зээл авсан болно. Хариуцагч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ББСБ-г хохироож байна. гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч Б..******* нь ******* ББСБ-ын нэхэмжилж буй 4.404.917,11 төгрөгийг бүрэн барагдуулна, хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******ид холбогдуулан гэрээний үүрэгт 4.404.917,11 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 4.404.917,11 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.404.917,11 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Б.*******ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.429.00 мтөгрөгийн 50 хувь болох 42.714,5 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 42.714,5 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ