| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/02668/И |
| Дугаар | 197/ШШ2025/01337 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/01337
2025 02 18 197/ШШ2025/01337
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: хотхон, ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо /РД: *******/
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогтой *******ын ******* /РД: *******/
Гэрээний үүрэгт 9.707.226 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Р.*******эс 9.707.226 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Р.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие ******* ******* нь ******* хиллс СӨХ-ийн нэхэмжилсэн 9.707.226 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 3 хувааж, төлж барагдуулах саналтай байна. Ингэхээр эцсийн байдлаар 2025.06.25-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан байна. Иймд энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Р.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 9.707.226 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.******* нэхэмжлэлийн шаардлага 9.707.226 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул хуульд зааснаар хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлага 9.707.226 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Р.Бат-Эрдэнийг зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171.666 төгрөгийн 50 хувь болох 85.833 төгрөгийг улсын төсвөөс, 50 хувь болох 85.833 төгрөгийг хариуцагч Р.*******эс гаргуулж ******* ******* сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ