| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00029/И |
| Дугаар | 306/ШШ2025/00047 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 306/ШШ2025/00047
| 2025 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 306/ШШ2025/00047 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: *** ХХК
Хариуцагч: Н.М
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үндсэн төлбөр 2,158,879.47 төгрөг, үндсэн хүү 1,454,876.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,022 төгрөг, нийт 3,741,778.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****** ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Н.М 2021 оны 12 дүгээр сарын 06-ны өдөр Г-БЗГ/2021-23783 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,850,000 /Хоёр сая найман зуун тавин мянган / төгрөгийн зээлийг нэг сарын 2.55 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Н.М нь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 737 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.
Иймд хариуцагч Н.М-тэй байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4, мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 3,741,778.09 / Гурван сая долоон зуун дөчин нэгэн мянга долоон зуун далан найман төгрөг есөн мөнгө / төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н.М шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Н.М 2021 онд хэрэглээний лизинг авсан. Тухайн нэхэмжилж буй 3,741,778.09 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч Н.М-тэй байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4, мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 3,741,778.09 / Гурван сая долоон зуун дөчин нэгэн мянга долоон зуун далан найман төгрөг есөн мөнгө / төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Н.М нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,819 төгрөгийн тавин хувь болох 37,409.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 37,409.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37,409.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ****** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 2,158,879.47 /хоёр сая нэг зуун тавин найман мянга найман зуун далан есөн төгрөг дөчин долоон мөнгө/ төгрөг, үндсэн хүү 1,454,876.62 /нэг сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга найман зуун далан зургаан төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 128,022 /нэг зуун хорин найман мянга хорин хоёр төгрөг/ төгрөг, нийт 3,741,778.09 / Гурван сая долоон зуун дөчин нэгэн мянга долоон зуун далан найман төгрөг есөн мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.М нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,819 төгрөгийн тавин хувь болох 37,409.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 37,409.5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37,409.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН