| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00028/И |
| Дугаар | 306/ШШ2025/00048 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 306/ШШ2025/00048
| 2025 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 306/ШШ2025/00048 | Говьсүмбэр аймаг |
Зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ******** ХХК
Хариуцагч: С.О
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн үндсэн төлбөр 3,359,270.13 төгрөг, үндсэн хүү 1,351,287.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,419.13 төгрөг, нийт 4,800,976.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.О нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр МШ-СТГ/2023-119164 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 1,197,900 /Нэг сая нэг зуун ерэн долоон мянга есөн зуун/ төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч С.О нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 07 дугаар сараас эхлэн 547 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Мөн С.О нь 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ШЗ-СТГ/2023-122218 тоот Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 2,299,800 Хоёр сая хоёр зуун ерэн есөн мянга найман зуун / төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч С.О нь Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2023 оны 07 дугаар сараас эхлэн 556 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч С.О нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 4,800,976.80 / Дөрвөн сая найман зуун мянга есөн зуун далан зургаан төгрөг наян мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч *********** ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Т.Т, хариуцагч С.О нар харилцан тохиролцож, хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 3,359,270.13 төгрөг, үндсэн хүү 1,351,287.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,800,976.80 төгрөг, нийт 4,800,976.80 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,800,976.80 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Т.Т нар хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардэх эрхээ тодорхойлсон.
Хариуцагч С.О нь байгуулсан Санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-р зүйлийг тус тус үндэслэн 4,800,976.80 / Дөрвөн сая найман зуун мянга есөн зуун далан зургаан төгрөг наян мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч ********* ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Т.Т, хариуцагч С.О нар харилцан тохиролцож, хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 3,359,270.13 төгрөг, үндсэн хүү 1,351,287.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,419.13 төгрөг, нийт 4,800,976.80 төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,800,976.80 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Т.Т нар хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Т.Т нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх буюу хариуцагчтай эвлэрэх эрх итгэмжлэлээр олгогдсон байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ... зохигч эвлэрсэн, ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ... зохигч талуудын эвлэрэл, ...баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, зохигч талуудын эвлэрлийг батлах нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,766 төгрөгийн тал хувь болох 45,883 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 45,883 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,883 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.О нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн төлбөр 3,359,270.13 төгрөг, үндсэн хүү 1,351,287.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90,800,976.80 төгрөг, нийт 4,800,976.80 / Дөрвөн сая найман зуун мянга есөн зуун далан зургаан төгрөг наян мөнгө/ төгрөгийг маргаангүй зөвшөөрсөн ба төлөх хугацааны хувьд 3 хувааж буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,800,976.80 /нэг сая найман зуун мянга есөн зуун далан зургаан төгрөг наян мөнгө/ төгрөгийг тус тус төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Т.Т нар хүлээн зөвшөөрч, талууд тохиролцож, зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,766 төгрөгийн тал хувь болох 45,883 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 45,883 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 45,883 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******** ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН