Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 17

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: .

1.Боржигон овогт Д-н  Б-г   авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж,  хүний эрүүл мэндэд хүнд,хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч Д.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03  жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Д.Б-д  хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай

4.Иргэний хуулийн  510 дугаар зүйлийн  510.1-д зааснаар Д.Б-с 7.365.000 төгрөг гаргуулан Ч.А-т, 1.950.000 төгрөг гаргуулан Э.Т-т олгож, О.У-н нэхэмжлэлийн шаардлагаас 1.143.392 төгрөгт холбогдох хэсгийг, Ч.А-н нэхэмжлэлийн шаардлагаас 2.100.000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

5.Хохирогч О.У-а цаашид гаргах эмчилгээний зардал, асарч сувилахтай холбоотой зардлыг  жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хуулийн  499 дүгээр зүйлийн 499.4-д заасан үндэслэлгүй тул Д.Ө-г иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Б-н №0000 тоот жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийг  бичгээр үйлдэж, улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж  заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.САРАНТУЯА