| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03799/И |
| Дугаар | 197/ШШ2025/01428 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/01428
2025 02 19 197/ШШ2025/01428
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: 15 давхарт байрлах М ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух *******ийн *******т холбогдох,
2.172.994,91 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар ******* тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 2.155.994,91 төгрөг, нотариатын төлбөрт 17.000 төгрөг, нийт 2.172.994,91 төгрөгийг хариуцагч *******ийн *******аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Г.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.172.994,91 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1.086.498 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.086.498 төгрөгийг бүрэн төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
М ******* ХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан 2.172.994,91 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.172.994,91 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1.086.498 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.086.498 төгрөгийг бүрэн барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.172.994,91 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1.086.498 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1.086.498 төгрөгийг төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.718 төгрөгөөс 24.809 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 24.809 төгрөг, хариуцагчаас 24.809 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ