Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/02037

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би

 

Нэхэмжлэгч: УБ, давхарт байрлах “******* *******” ГХОХХК /*******/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, тоотод оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /*******/-д холбогдох

 

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2025.03.07-ны өдрийн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “******* *******” ГХОХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгийн 5,300,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,700,000 төгрөгийг хариуцагч нь 2025.03.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,350,000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “******* *******” ГХОХХК нь хариуцагч Д.*******од холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгийн 5,300,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,700,000 төгрөгийг хариуцагч нь 2025.03.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,350,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.     

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т зааснаар “******* *******” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******од холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,000,000 төгрөгийн 5,300,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2,700,000 төгрөгийг хариуцагч нь 2025.03.30-ны өдөр 1,350,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 1,350,000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 71,475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.*******оос 71,475 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч “******* *******” ГХОХХК-д олгосугай.       

          3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

          4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Ж.ЛХАГВАСҮРЭН