| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03618/И |
| Дугаар | 197/ШШ2025/01517 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/01517
2025 02 20 197/ШШ2025/01517
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: 17 дугаар давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, *******ын ******* /РД: *******/-д хол*******ох,
6.143.635,53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.******* нь ******* ******* ******* ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлттэй байгаагаа илэрхийлж, 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр МА-281933 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-49492 дугаартай Цахим зээлийн гэрээг тус тус байгуулан 5.000.000 төгрөгийн зээлийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Б.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 02 дугаар 07-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 730.540,35 төгрөгийг, хүүний төлбөрт 836.295,46 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2.395,19 төгрөгийг, нийт 1.569.231 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөлт хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 331 хоногоор хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие *******ын ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.143.635,53 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 6 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д хол*******уулан 6.143.635,53 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.143.635,53 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 6 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.143.635,53 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд хэсэгчлэн бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.248,16 төгрөгөөс 56.624.08 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 56.624.08 төгрөг, хариуцагчаас 56.624.08 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ