| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/03011/И |
| Дугаар | 197/ШШ2025/01532 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 197/ШШ2025/01532
2025 02 20 197/ШШ2025/01532
Зохигчийн эвлэрлийг баталж,
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах би
Нэхэмжлэгч: тоотод байрлах ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух хаягтай, *******ы ******* /РД: *******/-д холбогдох,
743.490,87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7105919622 тоот цахим зээлийн гэрээний үүрэгт 732.490,87 төгрөг, нотариатын төлбөрт 11.000 төгрөг, нийт 743.490,87 төгрөгийг хариуцагч *******ы *******гаас гаргуулах... гэжээ.
Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие *******ы ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 743.490,87 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн дүнг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******д холбогдуулан 743.490,87 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 743.490,87 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 743.490,87 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.394 төгрөгөөс 11.197 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 11.197 төгрөг, хариуцагчаас 11.197 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.БАТМАНДАХ