| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00060/И |
| Дугаар | 310/ШШ2025/00081 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 310/ШШ2025/00081
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 1185400.22 /нэг сая нэг зуун наян таван мянга дөрвөн зуун төгрөг хорин хоёр мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д 2025 оны 03 сарын 15-ны өдөр 395134 /гурван зуун ерэн таван мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөг, 2025 оны 04 сарын 15-ны өдөр 395134 /гурван зуун ерэн таван мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөг, 2025 оны 05 сарын 15-ны өдөр 395134 /гурван зуун ерэн таван мянга нэг зуун гучин дөрвөн/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33000 /гучин гурван мянган/ төгрөгөөс 16500 /арван зургаан мянга таван зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 16500 /арван зургаан мянга таван зуун/ төгрөгийг, хариуцагч Б.*******ээс 16500 /арван зургаан мянга таван зуун/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ