| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00070/И |
| Дугаар | 310/ШШ2025/00082 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 310/ШШ2025/00082
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 10892784.73 /арван сая найман зуун ерэн хоёр мянга долоон зуун наян дөрвөн төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХК-д 2025 оны 03 сарын 05-ны өдөр 1815465 /нэг сая найман зуун арван таван мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 1815465 /нэг сая найман зуун арван таван мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөг, 2025 оны 05 сарын 05-ны өдөр 1815465 /нэг сая найман зуун арван таван мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөг, 2025 оны 06 сарын 05-ны өдөр 1815465 /нэг сая найман зуун арван таван мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөг, 2025 оны 07 сарын 05-ны өдөр 1815465 /нэг сая найман зуун арван таван мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөг, 2025 оны 08 сарын 05-ны өдөр 1815465 /нэг сая найман зуун арван таван мянга дөрвөн зуун жаран таван/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189235 /нэг зуун наян есөн мянга хоёр зуун гучин таван/ төгрөгөөс 94617.5 /ерэн дөрвөн мянга зургаан зуун арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 94617.5 /ерэн дөрвөн мянга зургаан зуун арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч З.*******гээс 94617.5 /ерэн дөрвөн мянга зургаан зуун арван долоон төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ