| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/00025/э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2018-02-15 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 28
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат би, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас *******д холбогдуулан *******лах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1704001300019 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч х*******баршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******
Улсын *******лагч *******
Гэрч Э.Э-
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: ******* Улсын иргэн, оршин суух, ******* *******, хэрэг хариуцах чадвартай, ******* овгийн ******* ******* /РД: /.
Прокурорын *******лах дүгнэлтэд: Яллагдагч *******г 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран зоогийн газарт хуримын үйл ажиллагаанд оролцож байхдаа иргэн гээгдүүлсэн 448.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг завшсан гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож МУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг х*******баршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүхээс *******д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОР*******ОЙЛО******* нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв Үүнд:
*******охирогч мөрдөн байцаалтад өгсөн: “.. 2017 оны 10 дугаар сарын 22-ны орой 18 цагт Багануур дүүргийн Наран зоогийн газарт болсон хүү хуримын үйл ажиллагаа дуусаад гар утсаа үзтэл “Самсунг Жи-7” маркийн утас маань алга болсон байсан. Би утсаа 585.000 төгрөгөөр лизингээр худалдаж авсан. Тэр өдөр би яг хаагуур явснаа мэдэхгүй байна. *******үний утас гэдгийг мэдсээр байж дотор байсан зургуудыг устгасан байсан. Надад гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Б.*******үслэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Эрүүл мэндийн төвд шинжилгээ өгчихөөд ганцаараа 50 дугаар байрны урд талын хайсан дотроос шар өнгийн гадартай, мэдрэгчтэй гар утас олсон. Тэр утсыг манай аав ******* кодыг нь тайлуулаад өөрийнхөө СИМ картыг хийж барьсан. Тэгээд цагдаа дуудахад аваачаад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байхад 11 цагийн үед эхнэр утсаар яриад *******үслэн өнөө өглөө эмнэлэг рүү явж байгаад хашлага дотроос гар утас олсон гэж хэлсэн. Орой ажлаасаа тараад ирэхэд охины олсон утас нь “Самсунг Жи-7” маркийн утас байсан. Утас асаалттай байсан ба хоёр симтэй утас байсан. Уг утас нь кодтой байхаар нь дүүргийн Мобикомын төвд очиход кодыг гаргахгүй гэхээр нь Улаанбаатар хот орж Тэди төвд 40.000 төгрөг өгч тухайн утасны кодыг нь тайлуулаад өөрийн ... дугаартай СИМ картыг хийж ашиглаж байсан. Кодыг тайлахад утас ямар нэг мэдээлэлгүй болдог юм билээ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 17 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан болон эд зүйл хүлээлгэн өгсөн тухай “2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 20 минутад *******гоос Samsung galaxy j7 маркийн шаргал өнгийн IMEI 358301079170551 дугаартай гар утсыг хураан авч 16 цаг 10 минутад Б.М-д хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/,
*******өрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” **************К-ийн “Самсунг Жи-7 маркийн гар утас 448.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон Эд хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 14 дүгээр хуудас/
*******эргийн үйлдлийн талаархи дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь “******* 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн гээгдүүлсэн 448.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг 2017 ооны 10 дугаар сарын 23-ний өдөр олж аваад кодыг тайлж өөрийн дугаарыг хийж 2018 оны 1 дүгээр сарын 16-ныг хүртэл ашигласан” болохыг нотолж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын *******лах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Нотлох баримтын талаархи дүгнэлт
*******эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нар мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
*******эргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
******* “Самсунг Жи-7” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байж байгаад гээгдсэн болохыг мэдэж байсан болохыг утсыг байрны хайсан дотроос олсон, утас хоёр симтэй, кодтой, асаалттай байсан, кодыг зориуд тайлуулсан зэрэг байдлууд нь нотолж байна. ******* улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар “Бусдын гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй утасны 2 симийг авч хаяад өөрийн дугаарын сим картыг хийж хэрэгцээндээ ашигласан нь гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл мөн. Гээгдэл утас 448.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Иймд *******г ******* улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг нь мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эд зүйлийг буюу ““Samsung galaxy j7” маркийн шаргал гадартай гар утсыг нэг бүрийн шинжээр нь хүлээлгэн өгч хохиролгүй болгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, прокурорын саналыг зөвшөөрч зурсан *******лагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав
Иймд *******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ******* шийтгэвэл зохино.
*******охирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТОО******* нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ