Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/00865

 

 

 

 

 

 

2025 02 07 197/ШШ2025/00865

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Со******* дүүрэг, ******* дүгээр хороо, Ха*******, ******* тоот хаягт оршин суух Ба******* Мө******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Со******* дүүрэг, ******* дүгээр хороо, Ду******* ******* дүгээр гудамж, тоотод оршин суух Чу Эр /РД:РП8908*******7/-д холбогдох,

 

10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Барсүрэн овогтой Мө******* миний бие нь 2024 оны 09 дүгээр сарын 12-нд Чулуунбаатар овогтой Эр түүний эхнэр Наранхүү овогтой Энхжаргал (эхнэр) нарт гэр бүлийн найз болохоороо итгээд 2024 оны 09 дүгээр сарын 12-нд 5,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 17-нд 5,000,000 төгрөг 2024 оны 10,500,000 төгрөгийг зээлүүлсэн. Одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй холбогдохоор өгнө гээд таг болсон. Иймд шүүхэд хандаж байна. Шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Чулуунбаатар овогтой Эр нь найз болох Б.Мө*******аас 10,500,000 төгрөг авсан нь үнэн болно. Миний бие нь нэг дор нөхөн барагдуулж чадахгүй тул 5 сарын хугацаанд 5 хувааж төлөх нь үнэн. 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 18-ны 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөгийг энэхүү графикаар нөхөн барагдуулж дуусгана. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Мө******* нь хариуцагч Ч.Эрод холбогдуулан 10,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ч.Эр нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 18-ны 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ч.Эр нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,500,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 18-ны 2,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,950 төгрөгөөс 91,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 91,475 төгрөг, улсын төсвийн данснаас 91,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Мө*******д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР