| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00095/И |
| Дугаар | 310/ШШ2025/00090 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 310/ШШ2025/00090
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 5251239 /таван сая хоёр зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин есөн/ төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д 2025 оны 03 сарын 20-ны өдөр 1750413 /нэг сая долоон зуун тавин мянга дөрвөн зуун арван гурван/ төгрөг, 2025 оны 04 сарын 05-ны өдөр 1750413 /нэг сая долоон зуун тавин мянга дөрвөн зуун арван гурван/ төгрөг, 2025 оны 04 сарын 20-ны өдөр 1750413 /нэг сая долоон зуун тавин мянга дөрвөн зуун арван гурван/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98969.83 /ерэн найман мянга есөн зуун жаран есөн төгрөг наян гурван мөнгө/ төгрөгөөс 49485 /дөчин есөн мянга дөрвөн зуун наян таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 49485 /дөчин есөн мянга дөрвөн зуун наян таван/ төгрөгийг, хариуцагч Б.*******гаас 49485 /дөчин есөн мянга дөрвөн зуун наян таван/ төгрөгийг тус тус гаргуулан ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ