| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/01598/И |
| Дугаар | 197/ШШ2025/00866 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/00866
*******0************** 0******* 07 197/ШШ*******0**************/00866
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чи******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Ба******* дүүрэг, ******* дугаар хороо, 1******* дугаар хороолол, байр, 10******* тоотод оршин суух Га Ур /РД:ГЭ76030*******09/-т холбогдох,
1,636,348.43 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Сэндли ББСБ" ХК нь *******0*******3 оны 09 дугаар сарын *******9-ны өдөр Г.Ур нь ЗГ/1*******10400*******80- ******* тоот зээлийн гэрээг "Хай Пай" ХХК дахь *******10099*******084*******3 тоот дансанд зээл олголтыг хийж тухайн гэрээний төлбөрийг хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт хийхийг сануулж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч байгаа тул ЗГ/1*******10400*******80-******* тоот зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.*******.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг *******0************** оны 01-р сарын *******3-ны өдрөөр цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 977,4**************.61 /есөн зуун далан долоон мянга дөрвөн зуун хорин таван төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг, хүүний төлбөрт *******68,974.18 /таван зуун жаран найман мянга есөн зуун далан дөрвөн төгрөг арван найман мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 89,948.6******* /наян есөн мянга есөн зуун дөчин найман төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, нийт 1,636,348.43 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун дөчин найман төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг гаргаж "Сэндли ББСБ" ХК-г хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Гансүх овогтой Ур миний бие энэ төлбөрийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна. Эхний төлөлт *******0************** оны 0******* дугаар сарын *******8-ны өдөр *******4*******,000 төгрөг, *******0************** оны 3 дугаар сарын 30-ны өдөр *******4*******,000 төгрөг, *******0************** оны 4 дүгээр сарын 30-ны өдөр *******46,348.43 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "Сэндли ББСБ" ХК нь хариуцагч Г.Урт холбогдуулан 1,636,348.43 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Г.Ур нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,636,348.43 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******0************** оны 0******* дугаар сарын *******8-ны өдөр *******4*******,000 төгрөг, *******0************** оны 3 дугаар сарын 30-ны өдөр *******4*******,000 төгрөг, *******0************** оны 4 дүгээр сарын 30-ны өдөр *******46,348.43 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.******* дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.*******, 7******* дугаар зүйл, 7*******8 дугаар зүйлийн 7*******8.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Ур нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,636,348.43 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг *******0************** оны 0******* дугаар сарын *******8-ны өдөр *******4*******,000 төгрөг, *******0************** оны 3 дугаар сарын 30-ны өдөр *******4*******,000 төгрөг, *******0************** оны 4 дүгээр сарын 30-ны өдөр *******46,348.43 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,13******* төгрөгөөс *******0,**************6 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас *******0,**************6 төгрөг, улсын төсвийн данснаас *******0,**************6 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч "Сэндли ББСБ" ХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР