| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/02108/И |
| Дугаар | 197/ШШ2025/00868 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/00868
2025 02 07 197/ШШ2025/00868
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Го*******, *******,*******, Улаанбаатар хот, ******* хаягт байрлах ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Ха******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр тоотод оршин суух Сү Лх /РД:/-д холбогдох,
7,554,154.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Зээлдэгч С.Лх нь *******тай 2023 оны 02 сарын 13-ны өдөр ЗГ1105501*******9 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 16,430,000.00 (Арван зургаан сая дөрвөн зуун гучин мянган төгрөг) төгрөгийн зээлийг жилийн *******.6 (Арван найм аравны зургаа) хувийн хүүтэй, 30 (Гуч) хүртэл сарын хугацаатайгаар авч ашигласан. Мөн R000329752 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд *******инд онлайнаар зээлийн хүсэлт гаргаж 2023 оны 03 сарын 03-ны өдөр онлайн CU Виртуал кредит картын гэрээг байгуулсан. Улмаар 379892*****172 тоот кредит картын данс үүсгэж 100,000.00 (Нэг зуун мянган төгрөг) төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү жилийн 24.0 (Хорин дөрөв) хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1.0 (Нэг) хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар ашиглах нөхцөлтэйгээр авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно.
Зээлдэгч С.Лх нь 2025 оны 01 сарын 24-ний өдрийн байдлаар ЗГ1105501*******9 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 136 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,454,334.29 төгрөгийн, 379892*****172 тоот кредит картын эргэн төлөлтөө удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 1 сарын турш хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд 99,091.80 төгрөгийн өр тус тус үүсээд байна. Иймд зээлдэгч С.Лхийн *******тай байгуулсан ЗГ1105501*******9 тоот зээлийн гэрээ, R000329752 тоот онлайн CU Виртуал кредит картын гэрээг тус тус цуцлаж, зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 7,554,154.07 (Долоон сая таван зуун тавин дөрвөн мянга нэг зуун тавин дөрвөн төгрөг долоон мөнгө) төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж *******анд олгуулж өгнө үү. гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нямдэлгэр овогтой Оюундарь ЕО97042007 гэсэн регистрийн дугаартай миний бие, Сүхчулуун овогтой Лх -ийг итгэмжлэн төлөөлж байна. *******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ хийж нийт нэхэмжилж байгаа дүн болох 7,554,154.07 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулах мөн улсын тэмдэгтийн хураамжаа төлөх болно. 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөгийг тус тус төлнө. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч С.Лхид холбогдуулан 7,554,154.7 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч С.Лх нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,554,154.7 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.Лх нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,554,154.7 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,259,025.68 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,8******* төгрөгөөс 67,909 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 67,909 төгрөг, улсын төсвийн данснаас 67,909 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР