| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2025/00074/И |
| Дугаар | 197/ШШ2025/00888 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 197/ШШ2025/00888
2025 02 07 197/ШШ2025/00888
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,
Нэхэмжлэгч: Өв******* аймаг, Ар*******, ******* баг, Ра*******, ******* тоотод оршин суух, Ду******* Пү******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Ба******* дүүрэг, дугаар хороо, Тэ гудамж, -р байр, , тоотод байрлах, ХХК /РД:/-д холбогдох,
7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2023 оны 10 сарын 28-ны өдөр ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ганболд овогтой Ганцоож РД65990028 хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэнхүү гэрээний дагуу улсын дугаартай өөрөө буулагчийн ажиллах цаг 20 байх ба төлбөр 19,000,000 төгрөгөөр тооцогдох гэрээ хийсэн. Сар бүрийн түрээсийг дараа сарын 10-ны дотор төлж барагдуулна гэсэн гэрээтэй, гэрээ ёсоор ажиллаж байсан боловч 20 хоног ажиллаад машин эвдэрсэн. Ажиллах аргагүй болсон. 20 хоног цалин 12,000,000 төгрөг авах ёстойгоос 5 сая төгрөгийг увуулан цувуулан арай хийж авсан. Одоо 7 сая төгрөг дутуу байгаа, цалингаа авъя үлдэгдэл мөнгөө авъя гэхээр одоо өгнө, маргааш өгнө, сарын дараа өгнө жаахан хүлээчих гэсээр байгаад өдий хүртэл өгөхгүй байгаад маш их гомдолтой байна. Иймд одоо дутуу байгаа 7,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Ду******* Пү******* болон Габсу трейд ХХК нар нь 2023 оны Техник хэрэгсэл түрээслэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу өөрөө буулгагч /Сонсмол/ 0252 ӨВО-г 2023 оны 10 сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл түрээслэхээр харилцан тохиролцсон. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 7,000,000 төгрөгийг 2 хуваан төлөх саналыг нэхэмжлэгчид гаргасан бөгөөд нэхэмжлэгч Д.Пү******* нь хүлээн зөвшөөрсөн. Иймд 2025 оны 03 сарын *******-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 04 сарын *******-ны өдөр 3,500,000 төгрөг төлөх хүсэлттэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захироамж гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Пү******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын *******-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 04 сарын *******-ны өдөр 3,500,000 төгрөгрөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 03 сарын *******-ны өдөр 3,500,000 төгрөг, 2025 оны 04 сарын *******-ны өдөр 3,500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,950 төгрөгөөс 63,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 63,475 төгрөг, улсын төсвийн данснаас 63,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Пү*******ид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.АЗБАЯР