Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 197/ШШ2025/01011

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 0******* 19*******/ШШ2025/01011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ба******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байр, *******6 тоотод оршин суух, Боржигон овгийн Пү******* Хи******* РД:ПЮ*******2112665/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Ба******* дүүрэг, Сө******* хаягт байрлах Мо ХХН-д холбогдох,

 

13,200,000 төгрөг гаргуулж, түүнд ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунаа, Х.Энхсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч П.Хи******* нь хариуцагч Улаанбаатар төмөр зам ХХН-д холбогдуулан Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02*******25 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шаардаж буй ажилгүй байсан хугацаа ойлгомжгүй, хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

 

3. Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02*******25 дугаар шийдвэрээр П.Хи*******ыг хариуцагч Улаанбаатар төмөр зам ХХН-ийн замын даргын хуулийн зөвлөхийн ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулахыг хариуцагч Мо ХХН-д үүрэг болгож, хариуцагчаас 11,553,919 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Хи*******т олгуулахаар шийдвэрлэжээ. /хх 24-2*******/

 

Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2******* дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тогтоолоор Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02*******25 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 15-23/

3.1 Дээрх шүүхийн шийдвэрээр П.Хи*******ыг нэг өдрийн цалин хөлсийг 46,********************* төгрөг болохыг тогтоож шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. зааснаар дахин нотлохгүй юм.

 

4. Нэхэмжлэгч нь тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Иргэн П.Хи******* нь Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02*******25 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолоор замын даргын зөвлөхийн ажилтай адил чанарын өөр албан тушаалд томилохыг даалгасан. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/*******41 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол" гарган холбогдох ажиллагааг дуусгавар болгосон. /хх 55/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонтой холбогдуулан дээрх тогтоолтой холбоотой гомдлыг гаргасан ч анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон тул Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 02*******25 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарсан өдөр болох 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 13 сар 15 хоногийн цалин хөлс /нэг өдрийн цалин 46,********************* төгрөг/ нийт 13,**************5,*******55 төгрөг болж байгаа хэдий ч хялбаршуулсан журмаар буюу 13,200,000 төгрөгийг гаргуулж, түүнд ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү. гэж тайлбарлажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ ...Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02*******25 дугаар шийдвэрээр ажилд эргүүлэн томилохоор шийдвэрлэсэн. Шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, манай байгууллагаас нэхэмжлэгчийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1/450 тоот тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилд нь авсан. Ажилтан шүүхийн шийдвэр гарснаас хойш тушаал гарах хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлд нийцүүлэн шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн шаардах эрхээ тодорхойлж буй хугацаа нь ойлгомжгүй. Хэрэгт нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн авсан тушаал нь 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр гарсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөр ажилгүй болсон хугацаагаа тодорхойлсон нь ойлгомжгүй, Улаанбаатар төмөр замын даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тушаал гарснаар ажилгүй байсан хугацаа нь дуусгавар болсон. Энэ хугацаагаар ажилгүй байсан хугацааны олговроо шаардах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дугаар зүйлд заасан шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа бол мөн хуулийн 154-т заасан хуулийн хугацааг хөдөлмөрийн гэрээний талууд хэрэгжүүлэх учиртай. Гэтэл 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл 3 жил орчим хугацааны дараа олговроо гаргуулъя гэж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нарийвчлан заасан хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэж байна. Хариуцагч байгууллагаас иргэний хэрэгтэй холбогдох бүх үүргээ биелүүлсэн учир ажилгүй байсан хугацааны олговор, тэтгэмж биелүүлэх үүрэг хүлээхгүй. маргаж байна.

 

5. Нэхэмжлэгч нь П.Хи*******ын Мо ХХН-ийн даргын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх, Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02*******25 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1*******,**************5,*******55 төгрөг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлүүлэх гомдлыг Ба******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар хуралдаанаар хэлэлцсэн тухай тэмдэглэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргагч буюу нэхэмжлэгч П.Хи*******т хүлээлгэн өгчээ. /хх 8-13/

 

6. Талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргааны талаарх гомдлыг харьяалан шийдвэрлэх субъект, гомдол гаргах хугацаа зэргийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй: 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор. гэжээ.

Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхийг зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүсч, хугацаа тоологдоно.

Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02*******25 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч П.Хи*******ыг хариуцагч Мо ХХН-ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1/450 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ба******* дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/*******41 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хх 53-54/

 

*******. Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл болохын хувьд Иргэний хуулийн ерөнхий ангид заасан нийтлэг үндэслэл бусад гэрээний нэгэн адил хамаарна.

*******.1. Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. *******6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... үеэс үүснэ. гэжээ.

*******.2. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02*******25 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч П.Хи*******ыг хариуцагч Мо ХХН-ийн даргын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/1/450 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилж, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ба******* дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/*******41 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, нэхэмжлэгч ажилдаа ирэхгүй байсан тул 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10/35*******3 тоот мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн боловч нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч Ба******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар хуралдаанаар хүчингүй болгуулах шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон гэх нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Ба******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар хуралдааны тэмдэглэлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн баримт зэргээр тогтоогдож байна. /хх 8, 56/

 

Иймд нэхэмжлэгч П.Хи******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж ажилд эгүүлэн тогтоосон, ажлаас чөлөөлсөн тушаалыг гардаж аваагүй, мэдээгүй гэх боловч хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг мэдэх бодит боломжтой байсан гэж шүүх үзлээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ба******* дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/*******41 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүлээн авч, анхан давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосноор эрхээ зөрчигдсөн гэж мэдсэн гэж тайлбарлан, уг тогтоол гаргах өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг шаардаж байгаа боловч энэ нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шаардаж шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй юм.

*******.3. Нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ба******* дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 12/*******41 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар анхан давж заалдах шатны шүүхэд хандаж, 2 шатны шүүхээс нэхэмжлэлийг хэзээ хэрэгсэхгүй болгож, ийнхүү Ба******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хэзээ гомдол гаргаснаа баримтаар нотолсонгүй.

 

8.Ба******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо нэхэмжлэгч П.Хи*******ын гомдлыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хэлэлцэж, 18 дугаар тэмдэглэл гарган 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр түүнд хүлээлгэн өгчээ.

8.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор талуудыг оролцуулан шийдвэрлэнэ., 154.5-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно., 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.*******-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. гэж тус тус заажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч нь Ба******* дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Ба******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. /хх 1-6/

 

Нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн талаар лавтай сайн мэдсэн атлаа хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагч Мо ХХН-д холбогдох Ба******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2019/02*******25 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 13,200,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч П.Хи*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******59 дүгээр зүйлийн *******59.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, *******59.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 12******* дугаар зүйлийн 12*******.1, 43 дугаар зүйлийн 43.2.*******-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Хи*******ын гаргасан хариуцагч Улаанбаатар төмөр зам ХХН-д холбогдох ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,200,000 төгрөг гаргуулж, түүнд ногдох эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******511 дүгээр зүйлийн *******511.*******-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР