Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/01201

 

 

 

 

 

 

 

2025 02 14 197/ШШ2025/01201

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ба******* аймаг, Ба******* сум, ******* дугаар баг, ******* 5******* дугаар байр, ******* тоот хаягт оршин суух, Бу******* овогт Да******* Цо******* /РД:ВЮ85101*******79/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чи******* дүүргийн дүгээр хороо, 9 гудамж, 9 тоот хаягт оршин суух Боржигин овогт Га Ба /РД:/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбулган, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.  Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсны улмаас гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шаардаж буй 10,000,000 төгрөг нь гэрээ байгуулсны нотолгоо болгон өгсөн дэнчин *******ир, үүрэг гүйцэтгүүлэгчид *******ирсан хохирол гэж үзээд, буцаан өгөх боломжгүй гэж маргажээ.

 

*******.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

*******.1.Нэхэмжлэгч нь хариуцагчаас Mercedes benz маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч Д.Цо******* нь 2024 оны 5 дугаар сарын 0*******-ны өдөр хаан банк дахь өөрийн эзэмшлийн 50*******0190191 тоот данснаас 10,000,000 төгрөгийг хариуцагч Г.Баийн хаан банк дахь 50152*******22 тоот дансруу Цо******* машины урьдчилгаа гэх утгаар шилжүүлсэн болох нь хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байна. /хх/

Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

*******.2.Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Тайлбарлавал, худалдагч нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд талуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

 

4.  Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1-т Үүргийн гүйцэтгэлийг дараах аргаар хангана:, 2*******1.1.1-т анз;, 2*******1.1.2-т дэнчин;... уг хуулийн 2*******2 дугаар зүйлийн 2*******2.2-т Дэнчингийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд анзыг нэгэн адил хэрэглэж болно. 2*******2.*******-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. 2************** дугаар зүйлийн 2**************.1-т Гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин гэнэ. гэж тус тус заасан байна.

4.1.Гэтэл хариуцагч нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 10,000,000 төгрөг нь гэрээ байгуулсны нотолгоо болох дэнчингийн төлбөр, *******80,000,000 төгрөгийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн буруугаас *******60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1 дэх зааснаар баримтаар баримтаар нотолсонгүй, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан дэнчингийн гэрээг шүүхэд ирүүлсэнгүй.

 

5. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй зааснаар хариуцагч гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсны нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөр болох 10,000,000 төгрөгийг буцаан шаарджээ.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн, татгалзал хүчин төгөлдөр байх тул урьдчилан шилжүүлсэн 10,000,000 төгрөгийн төлбөрийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 221 дүгээр зүйлийн 221.*******, 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.

Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

6.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч 174,950 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 5 дугаар зүйлийн 5.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Цо*******ын гаргасан хариуцагч Г.Баөөс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Г.Баөөс 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Цо*******т олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

*******.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР