Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0910

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Сангийн яам хоорондын Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гомдол хянасан тухай 03******* тоот албан мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гомдол хянасан 03******* тоот албан мэдэгдлийн дагуу улсын орлого болгосон 12,618,000 төгрөгийн тендерийн баталгааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б******* ХХК-иас Сангийн яаманд холбогдуулж, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гомдол хянасан 03******* тоот албан мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, уг мэдэгдлийн дагуу улсын орлого болгосон 12,618,000 төгрөгийн тендерийн баталгааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэгт авагдсан нотлох баримт, тогтоогдсон үйл баримтууд:

2.1 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Э ТӨҮГ-аас Б******* ХХК-д хүргүүлсэн Мэдэгдэл хүргүүлэх тухай СЭ-11 дугаар бүхий албан бичгээр ...Хүнд даацын өөрөө буулгагч автомашины явах ангийн сэлбэг нийлүүлэгчийн сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ дугаартай тендер шалгаруулалтад танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүйг, уг тендер шалгаруулалтад Б м м ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон-ыг мэдэгдсэн.

2.2 Б******* ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сангийн яаманд хандаж ...Э ТӨҮГ Бе брэндийн бүтээгдэхүүний цор ганц лэгч нь Бе-Холдинг компанийн толгой компани Бе ХК гэдгийг түүнчлэн Бе ХК-ийн зүгээс зөвхөн манай компани болох Б******* ХХК-д Монгол улсын нутаг дэвсгэрт Бе брэндийн сэлбэг хэрэгслийг нийлүүлэх эрхийг олгосныг мэдсээр байж Б М ******* ХХК-г шалгаруулсан нь үндэслэлгүй тул захиалагчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэх гомдол гаргасан,

2.3 Гомдлыг Сангийн яам хянаад Э ТӨҮГ-т 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 03/3089 дугаар албан бичгээр ...гэрээт борлуулагчийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн эсэхийг холбогдох эх сурвалжаас тодруулах шаарлдагатай гэж үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн СЭ-112-12/1741 тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.

2.4 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Э ТӨҮГ-аас Б******* ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай СЭ-112-12/2584 дугаар бүхий албан бичгээр ...Хүнд даацын өөрөө буулгагч автомашины явах ангийн сэлбэгүүд нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ дугаартай тендер шалгаруулалтад танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй, мөн дээрх тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсон-ыг мэдэгдсэн байна.

2.5 Э ТӨҮГ-аас 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дээрхи мэдэгдлийн дагуу дахин ЭҮТӨҮГ дугаартай Хүнд даацын өөрөө буулгагч автомашины явах ангийн сэлбэг нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт-ыг худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр зохион байгуулсан байна.

2.6 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай СЭ-112-12/4034 дугаар бүхий албан бичгээр Э ТӨҮГ-аас Б******* ХХК-д ...Хүнд даацын өөрөө буулгагч автомашины явах ангийн сэлбэгүүд нийлүүлэгчийн сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ дугаартай тендер шалгаруулалтад танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлага хангаагүй, уг тендер шалгаруулалтад Б м м ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон-ыг мэдэгджээ.

2.7 Э ТӨҮГ-аас Б м м ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс СЭ-112-12/4030 дугаар Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг хүргүүлсэн байна.

2.8 Б******* ХХК 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яаманд дахин гомдол гаргасан ба түүний агуулга нь өмнө гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гомдолтой яг адил агуулгаар буюу ...Э ТӨҮГ Бе брэндийн бүтээгдэхүүний цор ганц лэгч нь Бе-Холдинг компанийн толгой компани Бе ХК гэдгийг түүнчлэн Бе ХК-ийн зүгээс зөвхөн манай компани болох Б******* ХХК-д Монгол улсын нутаг дэвсгэрт Бе брэндийн сэлбэг хэрэгслийг нийлүүлэх эрхийг олгосныг мэдсээр байж дахин Б М ******* ХХК-г шалгаруулсан нь үндэслэлгүй тул захиалагчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэж хандсан.

2.9 Сангийн яам уг гомдлыг хянаад Э ТӨҮГ-т 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 03******* дугаар албан бичгээр ...Б м м ХХК-аас тендерт ирүүлсэн () and Export Trading Co., Ltd-ийн лэгчийн итгэмжлэл, борлуулагчийн гэрчилгээг дээр дурдсан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 1.2-т заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Б******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б*******" ХХК нь Бүгд Найрамдах Беларусь улсын Бе брэндийн уул уурхайн машин механизмууд, түүний сэлбэг зэргийг лэгчийн зөвшөөрлөөр албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг.

Нэхэмжлэгч тал үйл ажиллагааны хүрээнд Э Үйлдвэр ТӨҮГ газраас зарласан ӨҮТӨҮГ дугаартай Хүнд даацын өөрөө буулгагч автомашины явах ангийн сэлбэгүүд худалдан авах тендерт оролцож, тендерт оролцогчийн баримт бичгүүдийг хүргүүлсэн. Манай компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дахь заалтын дагуу шалгараагүй тухай мэдэгдсэн. Тус тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үндэслэн "Б М *******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгосон гэх мэдэгдлийг "Э Үйлдвэр" ТӨҮГ-с 2024 оны 04 дугаар сарын 05-ны өдөр СЭ-11 тоот албан бичгээр ирүүлсэн.

Тус мэдэгдлийг хүлээн авч 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 2404-12 тоот албан бичгээр Сангийн яаманд ЭҮТӨҮГ дугаартай тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1.1 дэх хэсэгт заасан Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл болон борлуулагчийн зөвшөөрлийн аль нэгийг ирүүлэхийг шаардсан гэх шаардлагыг хангаагүй байхад ҮТӨҮГ дугаартай тендер шалгаруулалтад "Б М *******" ХХК-ийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан. Учир нь "Б М *******" ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хүчинтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улс дах Бе брэндийн борлуулагч болох ******* (*******) Импорт экспортын худалдааны компаниас /******* import and export trade Co. Ltd/ олгосон лэгчийн итгэмжлэл болон зөвшөөрлийг тендерийн материалд ирүүлсэн. ******* (*******) Импорт экспортын худалдааны компани /******* import and export trade Co. Ltd/ нь лэгч биш, худалдан борлуулах борлуулагчийн зөвшөөрөл /sales agent authorization/-ийн хүчин төгөлдөр байдал хэд хэдэн шалтгаанаар эргэлзээ түрүүлсэн тул бид дахин Б******* ХХК-д хандаж тодруулгыг авсан.

Үүний дагуу Б******* ХХК нь Б М ******* ХХК-ийн ирүүлсэн худалдан борлуулах борлуулагчийн зөвшөөрөл хуурамч бөгөөд ******* (*******) Импорт экспортын худалдааны компани /******* import and export trade Co. Ltd/ зөвшөөрлийн хугацаа 2023 оны 02 дугаар сарын 01-нд дууссан тухай мэдэгдсэн. Гомдлын хариуг Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Гомдол хянасан тухай 11/2466 тоот албан бичгээр гомдлыг үндэслэлтэй гэж үзэж Б М ******* ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1 дэх заалтад нийцэхгүй тендер ирүүлсэн бол, уг хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.10 дах заалтад энэ хуулийн 56.5-д заасан нөхцөл илэрсэн оролцогчийн талаарх мэдээллийг холбогдох нотлох баримтын хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хянуулахаар санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх гэж заасны дагуу хэрэгжүүлнэ үү гэх мэдэгдлийг Э Үйлдвэр ТӨҮГ болон Б******* ХХК-д ирүүлсэн.

Э Үйлдвэр ТӨҮГ нь тус тендерийг дахин хянан үзээд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай СЭ-112-12/2584 тоот албан бичгээр "уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн дагуу тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдье" гэж мэдэгдсэн. Улмаар Э Үйлдвэр ТӨҮГ нь ЭҮТӨҮГ дугаартай тендерийг хоёр дох удаагаа зарлаж Б М ******* ХХК-г шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон.

Б М ******* ХХК нь хоёр дох удаагаа тендерт оролцохдоо өмнө нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь Бе брэндийн борлуулагч болох ******* (*******) Импорт экспортын худалдааны компани /******* import and export trade Co. Ltd/ Бе брэндийн лэгч мэтээр баримтыг үйлдэж ирүүлсэн.

2024 оны 06 дугаар сарын 26 -ны өдөр Монгол улсын Сангийн яаманд гаргасан гомдолдоо Б М ******* ХХК өмнөх тендер шалгаруулалтад Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь Бе брэндийн борлуулагч болох ******* (*******) Импорт экспортын худалдааны компани /******* import and export trade Co. Ltd/ Бе брэндийн лэгч мэт болгон өөрчлөн тендертээ ирүүлсэн байхад Э Үйлдвэр ТӨҮГ дахин шалгаруулсан тухай дурдсан. Гомдлын хариуг Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн "Гомдол хянасан тухай" 03******* тоот албан бичгээр Б М ******* ХХК-аас тендер ирүүлсэн ******* (*******) Импорт экспортын худалдааны компанийн /******* import and export trade Co. Ltd/ лэгчийн итгэмжлэл, борлуулагчийн гэрчилгээг тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1.2-т заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэх хариуг өгч улмаар манай тендерийн баталгаа болох 12,618,000 төгрөгийг улсын орлого болгосон.

Сангийн яамнаас Б М ******* ХХК-аас ирүүлсэн ******* (*******) Импорт экспортын худалдааны компанийн /******* import and export trade Co. Ltd/ лэгчийн итгэмжлэл, борлуулагчийн гэрчилгээ нь шаардлага хангасан гэж үзсэн нь бүхэлдээ үндэслэлгүй. Учир нь Б М ******* ХХК нь тухайн тендерийг анх зарлахад ******* (*******) Импорт экспортын худалдааны компани /******* import and export trade Co. Ltd/ нь гэрээт борлуулагч болох тухай гэрчилгээг хавсаргаж ирүүлж байсан. Гэвч хоёр дох удаа тендерт материал ирүүлэхдээ ******* (*******) Импорт экспортын худалдааны компани /******* import and export trade Co. Ltd/ Бе брэндийн лэгч болж хувирсан. Түүнчлэн тус тендерт нийлүүлэх сэлбэг нь Бе-7547, Бе-131 загварын авто самосвалын сэлбэг тул дүйцэх боломжгүй ба цор ганц лэгч нь Б******* ХХК юм.

Цор ганц лэгч болох Б******* ХХК нь тодруулга бүхий албан бичигтээ ******* (*******) Импорт экспортын худалдааны компани /******* import and export trade Co. Ltd/ нь манай бүтээгдэхүүнийг борлуулах эрхгүй этгээд, зохиогчийн эрх, тэмдгийг хууль бусаар ашиглаж байгаа гэхэд Сангийн яам манай гомдлыг үндэслэлгүй гэж үзэж тендерийн баталгааг улсын орлого болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гомдол хянасан 03******* тоот албан мэдэгдэл хүчингүй болгож, тус албан мэдэгдлийн дагуу улсын орлого болгосон 12,618,000 төгрөгийн тендерийн баталгааг буцаан гаргуулж өгнө үү гэв.

4. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нгэрэл шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25 -ны өдрийн А/253 дугаар тушаалаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам батлагдсан. Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх, 4.1.2 дох хэсэгт шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлийг нэг бүрчлэн, бүрэн тодорхойлж ирүүлэх гэж заасан. Сангийн яаманд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гаргасан гомдол нь "Э Үйлдвэр" ТӨҮГ газраас зарласан ӨҮТӨҮГ дугаартай Хүнд даацын өөрөө буулгагч автомашины явах ангийн сэлбэгүүд худалдан авах тендерийг хоёр дох удаа зарласантай холбоотой гомдол юм. Б******* ХХК гомдлыг гаргахдаа эхний тендер шалгаруулалтад холбогдуулж гаргаагүй. Үүнийг Сангийн яам хянан үзэх боломжгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт Захиалагч тендер шалгаруулалттай холбоотой хуульд заасан үүргээ зөрчсөн гэж үзвэл сонирхогч этгээд, оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргана... гэж заасан. Тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хоёр дох удаа зарласан тендерийн шийдвэрийг үзэхээс биш өмнөх тендер шалгаруулалттай холбоотой шийдвэрийг хянахгүй. 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гомдолд хоёр дох удаа зарласан тендер шалгаруулалттай холбож гаргасан. Гомдлын үндэслэл хэсэгтээ Б М ******* ХХК-ийн ирүүлсэн лэгчийн зөвшөөрөл нь Беийн лэгч биш гэж маргаж байна. Тендерт ирүүлсэн материалыг хянаж үзэхэд Беийн лэгч гэсэн үг байхгүй. Хэрэв Бе машины сэлбэгийг зөвхөн Бе лэдэг бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан нэг эх үүсвэрээс худалдан авах аргаар явагдаж нээлттэй тендер шалгаруулалт зарлахгүй.

Уг хуульд заасан үндэслэл байхгүй учраас нээлттэй тендер шалгаруулалт буюу олон эх үүсвэрээс авах боломжтой гэж захиалагч үзсэн учраас нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан. Беийн сэлбэгийг зөвхөн Бе лэдэг гэж тайлбарлаж байна. Бе машины моторыг жишээлбэл хятадын компаниас лэж нийлүүлдэг гэх мэт. Украйны хорионоос өмнө моторын сэлбэгийг Англи улсаас оруулж ирж, Бе угсарч гаргадаг байсан. Дайнтай холбоотойгоор Англи улсаас авч чадахгүй байгаа учраас Бүгд Найрамдах Хятад Ард улсаас моторыг авч, Бе угсарч байгаа.

Нэхэмжлэгч талаас Монгол улсад Беийн сэлбэгийг худалдан борлуулах эрхтэй нь манайх гэж тайлбарлаж байна. Захиалагч талаас нээлттэй тендер шалгаруулалтын аргаар лэгчээс зөвшөөрөл авах, гэрээт борлуулагчаас нийлүүлэх гэж тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтээр заасан.

Тендер шалгаруулалтын хувьд Бүгд Найрамдах Хятад Ард улсын ******* (*******) Импорт экспортын худалдааны компанийн /******* import and export trade Co. Ltd/ лэгчийн зөвшөөрөл авсан. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл үндэслэлтэй байна гэж Э ТӨҮГ дүгнэсэн. Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Сангийн яам хянаж үзэж үндэслэлгүй талаар хариу хүргүүлсэн. Тендер шалгаруулалтад оролцохдоо тендерийн баталгааг улсын орлого болгохыг хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон. Сангийн яамнаас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Захиалагчийн шийдвэртэй холбоотой үндэслэлийг тодорхойлсон болохоос шинээр захиргааны акт гаргаагүй.

Захиалагч хууль зөрчсөн гэж гэж үзвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн байх ёстой. Гэтэл хуульд заасан хууль зөрчсөн нөхцөл үүсээгүй байсан учраас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байсан. Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэдгийг 07 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн. Мэдэгдсэний дараа хуульд заасан үндэслэлгүй гомдол гаргасан учраас тендерийн баталгааг улсын орлого болгосон.

Захиалагчийн шийдвэрийг өөрчлөөгүй цахим системд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн СЭ-112-12/4034 дугаартай шийдвэр хэвээр байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3.2 дахь хэсэгт энэ хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, эсхүл шүүхийн шийдвэрээр тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон, эсхүл тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон гэх нөхцөлүүд үүсээгүй.

Тендерт шалгарсан оролцогчийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлж мэдэгдсэн. Үүнд нэхэмжлэгч тал гомдож 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тухайн тендерт гомдол гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.7 дох хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.

Үүнтэй холбоотой маргааныг шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа дурдах боломжтой байсан. Гэвч хуульд заасан хугацаа өнгөрсөн. Маргаан бүхий захиргааны акт Сангийн яамны гаргасан шийдвэр биш захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэх хариутай маргаж байвал захиалагчтай маргах шаардлагатай байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б******* ХХК нь Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03******* тоот Гомдол хянасан тухай мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, тус мэдэгдлийн дагуу улсын орлого болгосон 12,618,000 төгрөгийн тендерийн баталгааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...Сангийн яамнаас Б М ******* ХХК-аас ирүүлсэн ******* (*******) Импорт экспортын худалдааны компанийн /******* import and export trade Co.Ltd/ лэгчийн итгэмжлэл, борлуулагчийн гэрчилгээ нь шаардлага хангасан гэж үзсэн нь буруу, манай гаргасан гомдол үндэслэлтэй тул тендерийн баталгааг улсын орлого болгосон нь үндэслэлгүй гэж тодорхойлсныг хариуцагч ...Сангийн яамнаас захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн,...шинээр захиргааны акт гаргаагүй гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Э ТӨҮГ-аас 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ дугаартай Хүнд даацын өөрөө буулгагч автомашины явах ангийн сэлбэгүүд нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтанд Б М м ХХК шалгарсныг Б******* ХХК-иас эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/3089 дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр Э ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн СЭ-112-12/1741 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендерийн үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

Үүний дагуу Э ТӨҮГ-аас дээрх тендерийг хүчингүй болгож, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр дахин Хүнд даацын өөрөө буулгагч автомашины явах ангийн сэлбэгүүд нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зарласан, тус тендерийг үнэлсэн Үнэлгээний хорооны дүгнэлтээр Б М м ХХК шалгарсан байх ба нэхэмжлэгч Б******* ХХК-иас дээрх тендерийг эс зөвшөөрч 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2******* дугаар албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасны хариуд тус яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03******* дугаар Гомдол хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн, нэхэмжлэгч нь тухайн тендер шалгаруулалт болон Үнэлгээний хорооны дүгнэлттэй холбогдуулж ямар нэгэн маргаан үүсгээгүй болох нь тус тус тогтоогдов.

Нэг. Нэхэмжлэгчийн гаргасан, Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03******* тоот Гомдол хянасан тухай албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 03******* тоот Гомдол хянасан тухай албан бичгээр ...Б м м ХХК-аас тендерт ирүүлсэн () and Export Trading Co.,Ltd-ийн лэгчийн итгэмжлэл, борлуулагчийн гэрчилгээг дээр дурдсан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-ийн 1.2-т заасан шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байх тул тендер шалгаруулалтыг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор...хүлээн авна, 59.3-т Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна, 59.8-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендер шалгаруулалтад холбоотой цахим системд байршуулсан баримт бичиг, мэдээлэл, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт үндэслэн гомдлын үндэслэлийн хүрээнд ажлын 10 өдөрт багтаан гомдлыг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Түүнчлэн Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан Тендерийн шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 4.1-д Хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрөх тухай гомдлыг хуулийн 28.3-т заасан шийдвэр нийтэлснээс хойш ажлын таван өдрийн дотор гаргах ба дараах шаардлагад нийцсэн байна, 4.1.1-д гомдол гаргаж буй тендер шалгаруулалт, түүний аль багц болон шийдвэрийг тодорхой дурдсан байх, 4.1.2-д шийдвэрийг эс зөвшөөрч буй үндэслэлийг нэг бүрчлэн, бүрэн тодорхойлж ирүүлэх, 4.1.3-т захиалагчийн шийдвэрийн хуулбарыг хавсаргах, 4.1.4-д тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад гомдол гаргасан оролцогчийн тендерийн баталгаа хүчинтэй бөгөөд гомдол хянан шийдвэрлэх хугацаанд дуусгавар болохгүй байх гэж, мөн журмын 5.8-д Сангийн яам гомдлын үндэслэлийн хүрээнд тендер шалгаруулалт хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг хянан шийдвэрлэх нь Сангийн яамны гаргах шийдвэрийн төрлийг хязгаарлах үндэслэл болохгүй, 5.9-д Сангийн яам гомдол хянан шийдвэрлэхэд хуулийн 59.10-т зааснаар хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй асуудлаар захиалагчийг хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд хяналт тавихыг даалгасан бол захиалагч хуулийн 28.1-д зааснаар шийдвэр дахин гаргах эсэхийг шийдвэрлэж, оролцогчид мэдэгдэнэ гэж тус тус заасан.

Хууль болон журмын эдгээр заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас өөрт олгосон эрх хэмжээ, чиг үүргийн дагуу нэхэмжлэгч компаниас гаргасан гомдлыг хянаж улмаар захиалагч байгууллагын шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэн, энэ үндэслэлээр тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч байгууллага тухайн тендер шалгаруулалтын талаар нэхэмжлэл гаргаж шүүхээр маргаан үүсгээгүй атлаа захиалагчийн шийдвэрийг хянасан Сангийн яамны шийдвэрийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас гадна уг шийдвэр нь тендерийг үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн шинжтэй, энэ шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Түүнчлэн уг мэдэгдэл нь захиалагч Э ТӨҮГ-т хаяглагдсан ба уг мэдэгдлийг үндэслэн тендерийг үргэлжлүүлэн явуулснаар Б м ХХК тендерт шалгарсан, энэ тохиолдолд уг мэдэгдэл нэхэмжлэгчид ямар нэгэн үр дагавар үүсгээгүй, харин гомдол гаргагчийн гомдол үндэслэлгүйг шийдвэрлэснээр нэхэмжлэгч Б******* ХХК-ийн тендерийн баталгааг улсын орлогод хэвээр үлдэх үндэслэл үүссэнээр захиргааны актын шинжийг агуулсан гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлэхээр, мөн хуулийн 106.3.3-т захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох-оор зааснаас үзвэл нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд шүүх уг шийдвэрийг гаргана.

Үүнээс үзвэл, Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай 03******* тоот албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, хариуцагч захиргааны байгууллага өөрийн сонгох боломжийн хүрээнд тухайн гомдлыг хуульд заасан журмын дагуу хянасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хоёр. Нэхэмжлэгчийн гаргасан Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гомдол хянасан 03******* тоот албан мэдэгдлийн дагуу улсын орлого болгосон 12,618,000 төгрөгийн тендерийн баталгааг буцаан гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ ...манай бүтээгдэхүүнийг борлуулах эрхгүй этгээд, зохиогчийн эрх, тэмдгийг хууль бусаар ашиглаж байгаа гэж тодорхойлсоор байхад Сангийн яам манай гомдлыг үндэслэлгүй гэж үзэж тендерийн баталгааг улсын орлого болгосон нь хууль бус гэж тодорхойлсныг хариуцагч ...гомдол үндэслэлгүй нь тогтоогдсон тул тендерийн баталгааг улсын орлого болгосон нь үндэслэлтэй гэж тайлбарлан маргаж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол захиалагч тендерийн баталгааг улсын орлого болгоно, 14.6.3-д санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн гэж, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-ын 5.13-т Хуулийн 14.6.3-т заасан нөхцөл үүссэн тухай шийдвэрийг хүлээн авсан захиалагч гомдол гаргагчийн 20 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй тендерийн баталгааг бүхэлд нь, түүнээс дээш үнийн дүнтэй тендерийг баталгааг хуулийн 14.7-д заасан үнийн дүнгээр Төв төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно гэж, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/252 дугаар тушаалаар баталсан Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам-ын 2.8-д Захиалагч хуулийн 14.6-д заасан нөхцөл үүссэн бол тендерийн баталгааг бүхэлд нь Төв төрийн сангийн тендерийн баталгааны орлогын дансанд, үнэт цаасны баталгааг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэр дээр шилжүүлэх шаардлагыг баталгаа гаргагчид хүргүүлнэ гэж тус тус заажээ.

Дээрх хууль болон журмын заалтуудаас үзвэл тендерт оролцогчийн гаргасан гомдлыг Сангийн яам үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд захиалагч нь тендерийн баталгааг улсын орлого болгох бөгөөд энэ хэргийн тухайд нэхэмжлэгч Б******* ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яам хянаад үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тул тус компанийн тендерийн баталгааг улсын орлогоос буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3-д зааснаар Сангийн яам нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн энэ нөхцөлд захиалагч Э ТӨҮГ уг баталгааг улсын орлого болгохоор журамд нарийвчлан заасан байх тул хариуцагч Сангийн яаманд холбогдуулан ...улсын орлогоос буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль бус, Сангийн яамны эрх хэмжээ, чиг үүрэгт нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б******* ХХК-иас гаргасан ...Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гомдол хянасан 03******* тоот албан мэдэгдлийн дагуу улсын орлого болгосон 12,618,000 төгрөгийн тендерийн баталгааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.6.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-иас гаргасан Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гомдол хянасан 03******* тоот албан мэдэгдлийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гомдол хянасан 03******* тоот албан мэдэгдлийн дагуу улсын орлого болгосон 12,618,000 төгрөгийн тендерийн баталгааг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН