| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/00024/э |
| Дугаар | 2018/ШЦТ/26 |
| Огноо | 2018-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2018/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí О.Алтантулгад холбогдох эрүүгийн 1804000290028 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар ñàðûí 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хохирогч Б.Батболд
Шүүгдэгч О.Алтантулга нар оролцов.
Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1992 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, Багануур ХК-ийн Уулын 1 дүгээр хэсэгт ажилладаг, ам бүл 5, аав, эгч, дүү нарын хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 61 дүгээр байрны 14 тоотод оршин суух, Боржигон овгийн Осорбатын Алтантулга /РД:НЭ92012914/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар О.Алтантулга нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 1 дүгээр сарын 25-ны шөнө 02 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Зобо” бааранд иргэн Б.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүр лүү алгадах, өшиглөх зодох зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч О.Алтантулга шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 1 сарын 25-ны шөнө “Их суудал” бааранд сууж байхдаа утсаа алга болгосон бөгөөд баарны хамгаалагч залуу миний утсыг авсан хүнийг зааж өгсөн юм. Би утас авсан хүнийг хайж такси бариад “Зобо” бааранд орсон бөгөөд уг хүнийг олоогүй. Тэгээд баарнаас гараад явж байтал Батболдын найз нь “та намайг цохьчихлоо” гээд намайг хүнтэй андуураад татаж чангаагаад байсан. Тэгэхээр нь би Батболдод хандан “найзыгаа ав” гэж хэлтэл Батболд намайг сонсохгүй цаашаа хараад хүнтэй юм яриад байхаар нь бөгс рүү нь нэг удаа өшиглөсөн. Ингээд би бааранд буцаад орсон бөгөөд Батболд “ахыгаа дуудна” гээд надтай зууралдаж байхдаа миний цамцыг урчихаар нь уур хүрээд алгадсан, доошоо тонгойхоор нь нэг удаа эрүүнд нь өшиглөсөн. Тэгээд баарнаас гартал таксины жолооч миний утсыг авсан хүнийг барьчихсан баарны үүдэнд зогсож байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Их суудал бааранд архи уусан байсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Батболд шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би Балжиннямтай хамт найз Мөнхүүшийг авахаар “Зобо” бааранд очсон. Бид нарыг бармен нь бааранд суулгаагүй. Ингээд баарны гадаа таньдаг ах Отгонзоригтой юм яриад зогсож байтал Алтантулга ах юм хэлэлгүй миний хойноос бөгс рүү 3 удаа өшиглөсөн. Би уурлаад үеийнхэнтэйгээ харьц, ахыгаа дуудна гэж хэлсэн. Алтантулга ах баар луу орохоор нь би хойноос дагаж орсон. Би уурлаад цамцнаас нь зулгаатал эргэж хараад нүүр лүү нэг удаа гараараа цохьсон. Би нүүрээ гараараа дараад доошоо суутал нүүр лүү дахин нэг удаа өшиглөсөн. Тулгаа ахад зодуулсны улмаас баруун нүд, духны орчимд зулгарсан, зүүн дээд талын хойноосоо 2 дахь арааны паалан эмтэрсэн, баруун гарын ядам хурууны эхний үений яс цуурсан. Алтантулга ах бид хоёр нэг байранд амьдардаг, бие биенийгээ таньдаг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний шүдийг пааландуулах талаар бид хоёр хоорондоо ярилцаж тохирсон байгаа. Би тухайн үед пиво уусан байсан бөгөөд бааранд манай нэг найз явж байсан юм билээ. Гэхдээ би тухайн шөнө тэр найзтайгаа хамт яваагүй байсан ...” гэсэн мэдүүлэг
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн №09шэ/77 дугаартай дүгнэлтэд: “Б.Батболдын биед баруун гарын ядам хуруу 1 дүгээр үений ясны цууралт, духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун гарын ядам хуруунд цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч М.Аригуунтөгс гэжээ. /хх-ийн 13/,
Хохирогч Б.Батболдын биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 26/,
Шүүгдэгч О.Алтантулгын захиргааны зөрчилд холбогдож, арга хэмжээ авагдаж байсан талаарх мэдээллүүд /хх-н 22-25/,
Шүүгдэгч О.Алтантулга нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 21/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 20/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/77 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч О.Алтантулга нь согтуугаар 2018 оны 1 дүгээр сарын 25-ны шөнө 02 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Зобо” бааранд иргэн Б.Батболдыг “найзыгаа аятайхан аваад явсангүй, миний хэлсэн үгийг тоосонгүй” гэдгээр шалтаглан, түүний өгзөг рүү өшиглөх, нүүр лүү алгадах, өшиглөх зэргээр зодож биед баруун гарын ядам хуруу 1 дүгээр үений ясны цууралт, духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, цус хуралт, баруун нүдний зовхинд зулгаралт, баруун гарын ядам хуруунд цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “эхлээд Батболдын бөгс рүү өшиглөсөн, дараа нь алгадаж, эрүүнд нь өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Батболдын “Алтантулга ах эхлээд миний бөгс рүү өшиглөсөн, дараа нь алгадаж, нүүр лүү өшиглөсөн” гэсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн №09шэ/77 дугаартай дүгнэлт /хх-ийн 13/, хохирогчийн биеийн ерөнхий байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Алтантулга нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн нөгөөтэйгүүр олон нийтийн газар шүүгдэгч нь хохирогчтой үл ойлголцсон байна. Энэ нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч, хохирогч нарын таарамжгүй харилцааны улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг О.Алтантулга нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймд О.Алтантулгыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай ó÷ðóóëах” ãýìò хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò çààñнаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýã íü хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 21/
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батболд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлснийг тэмдэглэх нь зүйтэй.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА