| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00071/И |
| Дугаар | 310/ШШ2025/00110 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 310/ШШ2025/00110
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч ******* ******* овогт ******* ******* /РД: *******/ нь 9274278.26 /есөн сая хоёр зуун далан дөрвөн мянга хоёр зуун далан найман төгрөг хорин зургаан мөнгө/ төгрөгийг нэхэмжлэгч *******, ******* ******* ХК-д 2025 оны 03 сарын 30-ны өдөр 700000 /долоон зуун мянган/ төгрөг, 2025 оны 04 сарын 30-ны өдөр 700000 /долоон зуун мянган/ төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 700000 /долоон зуун мянган/ төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны өдөр 2000000 /хоёр сая/ төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 1724760 /нэг сая долоон зуун хорин дөрвөн мянга долоон зуун жаран/ төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны өдөр 1724760 /нэг сая долоон зуун хорин дөрвөн мянга долоон зуун жаран/ төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 1724760 /нэг сая долоон зуун хорин дөрвөн мянга долоон зуун жаран/ төгрөгөөр тус тус хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163338.45 /нэг зуун жаран гурван мянга гурван зуун гучин найман төгрөг дөчин таван мөнгө/ төгрөгөөс 81669.5 /наян нэгэн мянга зургаан зуун жаран есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 81669.5 /наян нэгэн мянга зургаан зуун жаран есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагчаас 81669.5 /наян нэгэн мянга зургаан зуун жаран есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулан *******, ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ