Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/01206

 

 

 

 

 

 

2025 02 14 197/ШШ2025/*******206

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Сү******* дүүрэг, ******* дүгээр хороо, Юн*******, ******* цогцолборт байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ба******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* 5 гудамж, тоот хаягт оршин суух, Ча овогтой Са /РД:/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 1,075,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Са нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч Hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2*******9 оны 09-р сарын 09-ний өдөр тоот гэрээ байгуулж 99728536 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. 2023 оны *******-р сарын 27-ны өдөр үйлчилгээгээ Mymobi үйлчилгээнд шилжүүлж гар утас, төхөөрөмж зээлээр болон хөнгөлттэй нөхцөлөөр худалдах, худалдан авах, үйлчилгээний багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 2,489,000 төгрөгийн үнэтэй Samsung galaxy s21 FE gray гар утасны төлбөрийг 24 сар хуваан төлөхөөр зээлээр авсан. Ц.Са нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 99788536 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2023 оны 09, 10, 11-р сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу төлөх нийт төлбөр 2,025,140 төгрөг төлөхийг сануулсан боловч төлбөрөөс 850,000 төгрөг төлж үлдэх төлбөр 1,175,140 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ч.Саээс зээлээр авсан гар утасны төлбөр 1,175,140 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Ч.Сарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага 1,075,140 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгааг хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.Сат холбогдуулан, гэрээний үүрэгт 1,075,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Са нь 1,075,140 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.Саээс гэрээний үүрэгт 1,075,140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 1,075,140 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 30,354 төгрөгийн тал хувь болох 15,177 төгрөгийг хариуцагч Ч.Саээс, тал хувь болох 15,177 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,354 төгрөгөөс үлдэх 15,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Сат холбогдох гэрээний үүрэгт 1,075,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Ч.Саээс улсын тэмдэгтийн хураамжид 15,177 төгрөг, улсын орлогоос 15,177 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,354 төгрөгөөс үлдэх 15,177 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР