Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 137/ШШ2025/00081

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                                хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Бби, зээлийн гэрээний үүрэг 28,197,127.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ...-р хороо, .......... байрлах, Х  б  ХК /ХХД:....., РД:........., утас:....../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.С , С.Б нар нь 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хас банктай 1390084821 дугаартай зээлийн гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 50,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэйгээр авсан. Банк нь зээлдэгч Н.С-ийн Хас банк дахь 5005639810 дугаартай дансанд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 50,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлийн гэрээний гол нөхцөлөөр зээлдэгч нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2023 оны 10 дугаар сараас эхлэн тогтмол хугацаа хэтэрч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 99 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Банкны зүгээс Н.С , С.Б  нарыг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Зээлдэгч Н.С-ийн зээлийн үлдэгдэл 2025 оны 02 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээл 26,111,463 төгрөг, хүү 2,031,856.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,807.97 төгрөг, нийт 28,197,127.73 төгрөг болоод байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390084821 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэж, төлөгдөөгүй үлдсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 26,111,463.62 төгрөг, 2025 оны 02 сарын 05-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 99 хоногийн хүү болох 2,031,856.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 53,807.97 төгрөг, нийт 28,197,127.93 төгрөгийг хариуцагч Н.С , С.Б  нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын....-р баг, .....тоотод оршин суух, Б  овогт Н-ийн С  /РД: .., утас:....../,

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ....-р баг, ...... тоотод оршин суух, Б  овогт С-ийн Б  /РД: ....., утас:....../ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Н  овогтой С , С  овогтой Б  бид нэхэмжлэгч  Х Б ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Х  б-аас зээл авсан нь үнэн. Х  б -аас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл болох 28,197,127.93 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х  б  ХК нь хариуцагч Н.С , С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 28,197,127.93 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.С , С.Б  нар нь зээлийн гэрээний үүрэгт 28,197,127.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х б  ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.С , С.Б  нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,197,127.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.С , С.Б  нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298,935.60 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 149,467.8 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 149,467.8 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б