Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 137/ШШ2025/00083

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч М  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох 1,116,103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ........., М  ББСБ ХХК /ХХД:...., РД........, утас:......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Б  нь М ББСБ-ийн цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 сарын 18-ны өдөр 140000505138 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшиж байсан М  үүрэн телефоны...... дугаараас хүсэлт гарган зээл авч, төлж байсан. Б.Б  нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 06 сарын 02-ны өдөр 600,000 төгрөгийг сарын 2,3 хувийн хүүтэй авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна. Өнгөрсөн хугацаанд Б.Б-аас зээлийн гэрээний үүргийг шаардан, зээл авах үедээ тодорхойлсон хаягаар шүүхэд хандахад хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжийг үндэслэн хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/01381 дугаартай шийдвэрлэсэн. Хариуцагч өөрөө хаягаа тодорхойлсны дагуу дахин нэхэмжлэл гаргаж байна. 2024 оны 09 сарын 10-ны өдрийн байдлаар Б.Б-ы үндсэн зээлийн үлдэгдэл 600,000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл 930 хоногийн зээлийн хүү 376,277 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 69,636 төгрөг нийт 1,045,903 төгрөг байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байснаас шалтгаалан шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах улсын тэмдэгтийн хураамжийн 70,200 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан ба зээлдэгч үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол байх тул хариуцагчийн хаяг тодорхойлоход гарсан зардал 70,200 төгрөгийг нэмж 1,116,103 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Хариуцагч Д аймгийн Э  сумын ...-р баг, ...... тоотод оршин суух, Ж  овогт Б-ийн Б /РД:....., утас:......../ нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Харилцагч Б  овогтой Б миний бие нэхэмжлэгч М  ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. М  ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 1,116,103 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 200,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 25-ны өдрийн дотор 116,103 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч М  ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: М  ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 1,116,103 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Б  нь зээлийн зээлийн үлдэгдэл 1,116,103 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 200,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 25-ны өдрийн дотор 116,103 төгрөгөөр төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С  миний бие хүлээн зөвшөөрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М  ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 1,116,103 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б  нь нэхэмжлэлийн шаардлага 1,116,103 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 200,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 25-ны өдрийн дотор 116,103 төгрөгөөр төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.С  нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М  ББСБ ХХК нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 1,116,103 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Б  нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,116,103 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 03 сарын 25-ны өдрөөс 2025 оны 07 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 200,000 төгрөгөөр, 2025 оны 08 сарын 25-ны өдрийн дотор 116,103 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн 1,116,103 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,336 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 15,668 төгрөгийг улсын орлогоос, 15,668 төгрөгийг хариуцагч Б.Б-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                          ШҮҮГЧ                                      Э.Б