Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/00581

 

 

 

 

 

 

 

2025 01 31 197/ШШ2025/00581

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 737,156.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.Цэрэнням нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,599,800 төгрөгийг нэг сарын 2.55 хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй хохироож байна. Мөн зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлөхгүй байна. Иймд 737,156.71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Цэрэнням шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэрэглээний лизинг ХХК-иас зээл авсан нь үнэн. Уг зээлийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд 2025 оны 2 сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүр 184,289.18 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК нь хариуцагч Б.Цэрэннямд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 737,156.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.Цэрэнням нь нэхэмжлэлийн шаардлага болох 737,156.71 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Хэрэглээний лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Цэрэннямд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 737,156.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 737,156.71 төгрөгийг 2025 оны 2 сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 184,289.18 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,242 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 11,121 төгрөгийг улсын төсвөөс, 11,121 төгрөгийг хариуцагч Б.Цэрэннямаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН