Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/00579

 

 

 

 

 

2025 01 31 197/ШШ2025/00579

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Ч-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 655,311 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэрэл финанс ББСБ ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 121188 тоот цахим зээлийн эрх нээр гэрээг байгуулж, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 200,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Иймээс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийт 655,311 төгрөгийг хариуцагч Г.Дулмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Дулмаа Гэрэл финанс ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Уг зээлийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна. Зээлийн үлдэгдэл төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 327,655 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 327,655 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК нь хариуцагч Г.Дулмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 655,311 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 655,311 төгрөгийг хариуцагч Г.Дулмаа нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 327,655 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 327,655 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гэрэл финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Дулмаад холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 655,311 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 327,655 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 327,655 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,278 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 10,139 төгрөгийг, хариуцагч Г.Дулмаагаас 10,139 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Гэрэл финанс ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН