Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/00514

 

 

 

 

 

 

 

 

2025 01 29 197/ШШ2025/00514

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ут холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: У*******,*******, Чингисийн Өргөн чөлөө, Нью сенчьюри плазад байрлах, Чингис хаан банк ХХК /РД:2698072/

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: У*******,*******,*******, Үйлдвэрийн бүс, 66/2 хаягт байрлах, Газар шим үйлдвэр ХК /РД:2577127/

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярхүү, Т.Чимэддулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Амарбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саяболд, Б.Энхсувд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингис хаан банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Газар шим үйлдвэр ХК-ийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэлмэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Химийн шингэн ХХК нь хариуцагч Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор явагдсан Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1 Нэхэмжлэгч Химийн шингэн ХХК нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг ...Төлбөр авагч Чингис хаан банк ХХК нь Нийгмийн даатгалын Ерөнхий газарт 2 тэрбум гаруй төгрөгийн төлбөртэйн улмаас Химийн шингэн ХХК-ийн өмчлөлд байсан зээлийн төлбөрийг барагдуулах гэрээний дагуу банкинд түр шилжүүлсэн байсан Баянгол дүүргийн*******, Үйлдвэрийн гудамж, баруун бүс гудамжны 68/1, 68/2 тоот хаягт байрлах, 24,806 м.кв талбай бүхий үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрхийг Чингис хаан банкны хөрөнгө гэж үзэж, Банкны төлбөр барагдуулах газраас 2024 оны 05 дугаар сарын 07, 22-ны өдрүүдэд хөрөнгийг битүүмжилж, хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. Дээрхи хөрөнгийн үнийн саналыг Чингис хаан банк ХХК 5,6 тэрбум төгрөгөөр өгснийг төлбөр авагч Нийгмийн даатгалын Ерөнхий газар нь зөвшөөрсөн үндэслэлээр Банкны төлбөр барагдуулах газраас албадан дуудлага худалдаа явуулж, хөрөнгийг бусдад зарсан байна. Гэтэл Чингис хаан банк ХХК, Хайрхан ойл ХХК, Химийн шингэн ХХК-иас харилцан тохиролцож, Буцаан худалдан авах нөхцөлтэйгээр хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх тухай гэрээнд талууд харилцан зөвшөөрөлгүйгээр гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг хариуцлагаа бусдад шилжүүлэхгүй байх үүрэгтэй байхаар заасан байхад Чингис хаан банк ХХК үүргээ зөрчиж, энэ талаар гэрээний талуудад мэдэгдээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, бусад хүн, хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулах-аар заасан байна. Хуульд заасан дээрхи үүргээ хариуцагч Банкны төлбөр барагдуулах газар зөрчиж, Химийн шингэн ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагаас тодруулаагүй, банкны төлбөрт үндэслэлгүйгээр хурааж, манай хуулийн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй, мэдэгдээгүй, тайлбар тодруулга авалгүй, албадлагын арга хэмжээ явуулж, нэхэмжлэгчийн эрхийг хөндлөө... гэжээ.

2.2 Хариуцагч Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2624 тоот захирамжаар Чингис хаан банк ХХК-иас 101,768,202,443 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үүсгэсэн... Энэ албан бичгийг үндэслээд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс өмчлөх эрхийг Чингис хаан банк ХХК-д шилжүүлсэн. Эзэмших эрх нь газрын төлбөрөө төлөөгүй үндэслэлээр түр хугацаанд шилжээгүй байсан. Энэ нөхцөл байдал төлбөр төлөгдсөнөөр Чингис хаан банк ХХК-ийн эзэмшилд шилжсэн. Өмчлөх эрх шилжүүлэх тогтоолын дагуу дуудлага худалдааны ялагч буюу өмчлөх эрх үүссэн Газар шим үйлдвэр ХК-ийн эзэмшил өмчлөлд шилжсэн...Өөрөөр хэлбэл, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдах үед тухайн эд хөрөнгө, газар нь Химийн шингэн ХХК-ийн өмч байгаагүй... гэж маргаж байна.

2.3 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингис хаан банк ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Чингис хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хайрхан ойл ХХК-д холбогдох хэрэгт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Тухайн шийдвэртэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдсан. Энэ ондоо талууд эвлэрсэн байдаг. Эвлэрэхдээ 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр талуудаас буцаан худалдан авах нөхцөлтэй хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Тухайн гэрээ байгуулагдсаны дараа Хайрхан ойл ХХК-ийн зүгээс Химийн шингэн ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг манай өмчлөлд шилжүүлсэн байдаг. Тухайн шилжүүлсэн явдалтай холбоотойгоор манай Чингис хаан банк ХХК Нийгмийн даатгалын Ерөнхий газартай тохиролцон өр төлбөрт нь тооцож, манай өмчлөлийнх гэж үзээд албадан дуудлага худалдаа явагдсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдах үед Химийн шингэн ХХК-ийн өмчлөлөөс хөрөнгө шилжсэн байсан... гэж тайлбарлаж байна.

2.4 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Газар шим үйлдвэр ХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...Хариуцагчийг дэмжиж оролцож байгаа. Иргэний хуулийн 178 дугаар зүйлийн 178.1 дэх хэсэгт зааснаар хамгийн өндөр үнийг хэлж хоёр дахь дуудлага худалдаанд Газар шим үйлдвэр ХК ялагч болоод үнийг бүрэн төлсөн баримтаа хавтас хэрэгт хавсарган өгсөн байгаа. Ийм учраас худалдан авагчийн зүгээс Газар шим үйлдвэр ХК нь тухайн маргаан бүхий газрын өмчлөгч гэж үзнэ. Энэ нэхэмжлэл нь гэрээний маргаан биш үүнд шийдвэр гүйцэтгэлийн холбоотой зүйл байхгүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Химийн шингэн ХХК 2 дахь дуудлага худалдааг явуулахад өөрөө газрын өмчлөгч байсан эсэх асуудал яригдана. Нэгдүгээр хавтаст хэргийн 27 дугаар талд Химийн шингэн ХХК газрын гэрчилгээгээ гарган өгсөн байдаг. 2017 онд нотариатаар батлуулсан, газрын гэрчилгээний хуулбар байна. Одоо цагт цаасан хэлбэрийн газрын гэрчилгээнд итгэхгүй. Хоёрдугаар хавтаст хэргийн 23 дугаар талд лавлагаа авагдсан. 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс Чингис хаан банк ХХК газрын өмчлөгч болчихсон. Энэ өдрөөс эхлэн Хайрхан ойл ХХК, Химийн шингэн ХХК нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш болсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн албан бичгээ өгсөн байдаг. Энэ баримтыг үндэслээд Чингис хаан банк ХХК-ийг газрын өмчлөгчөөр Улсын бүртгэлд бүртгэсэн байсан. Чингис хаан банк ХХК газрын өмчлөгч болсонтой холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчтэй холбоотой ямар нэгэн маргаан үүссэн талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. Иргэний хэрэг үүсгэсэн захирамж, шийдвэр гаргасан талаар баримт байхгүй учраас газрын өмчлөгч Чингис хаан банк ХХК, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь мөн Чингис хаан банк ХХК байсан гэж үзнэ. Тиймээс Банкны төлбөр барагдуулах газар хэргийн оролцогч биш хүмүүст яагаад мэдэгдэл хүргүүлэх ёстой юм бэ тэр хуулийн заалтаа гарган мэтгэлцэх ёстой. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар шинэ өмчлөгч Улсын бүртгэлд бүртгүүлснээр хуучин өмчлөгчийн эрх дуусгавар болно гэж заасан байгаа. Химийн шингэн ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өмчлөх эрх нь дуусгавар болсон. Химийн шингэн ХХК нь газрын төлбөртэй байсан 2013 оноос хойш төлөөгүй 80 гаруй сая төгрөгийг төлж байж, бид өөрсөддөө өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаа болсон өдөр эд хөрөнгө, газар нь Химийн шингэн ХХК-ийн эзэмшилд байсан болохоос өмчлөлд нь байгаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш болоод дуусгавар болсон Химийн шингэн ХХК-д мэдэгдэл хүргүүлэх шаардлага байхгүй. Шаардлага гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

2.5 Зохигчид эрхийн улсын бүртгэлийн Ү-2205016633 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн*******, Үйлдвэрийн гудамж, баруун бүс гудамжны 68/1, 68/2 тоот хаягт байрлах, 24,806 м.кв талбай бүхий үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийн 000317412 дугаартай, 23,400 м.кв талбай бүхий газрыг хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдах үед Химийн шингэн ХХК нь өмчлөх, эзэмших эрхтэй байсан эсэх, хоёр дахь албадан дуудлага худалдааны үед өмчлөгчийн эрх зөрчигдсөн эсэх дээр маргаж байна.

2.6 Харин хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдах хүртэлх үйл баримт дээр маргахгүй байна.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02371 дугаартай шийдвэрээр Чингис хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хайрхан ойл ХХК, Химийн шингэн ХХК нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Хайрхан ойл ХХК-иас 2,810,575,993 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Чингисхаан банк ХХК-д олгож, хариуцагч Хайрхан ойл ХХК нь төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгө Химийн шингэн ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн, улсын бүртгэлийн Ү-2205016633 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн*******, Үйлдвэрийн гудамж, баруун бүс гудамжны 68/1, 68/2 тоот хаягт байрлах, 24,806 м.кв талбай бүхий үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийн 000317412 дугаартай, 23,400 м.кв талбай бүхий газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /1-р хх-ийн 114-116-р тал/

3.2 Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгч Хайрхан ойл ХХК, өмчлөгч Химийн шингэн ХХК, төлбөр авагч Чингис хаан банк ХХК нар харилцан тохиролцож, барьцаа хөрөнгийг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэх ажиллагаа хийгдэж, дээрхи эд хөрөнгүүд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр авагч Чингис хаан банк ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Өмчлөх эрх шилжүүлэх тухай мэдэгдэл, Химийн шингэн ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай хүсэлт, Хайрхан ойл ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгуулах тухай хүсэлт, Химийн шингэн ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24/13 дугаартай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн барьцааны эд хөрөнгийг Чингис хаан банк ХХК-д шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэх агуулга бүхий албан бичиг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01-150/7967 тоот Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01-150/7968 тоот Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 24/04-235 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/788 дугаартай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэх албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /1-р хх-ийн 53,54,55,247-р тал, 2-р хх-ийн 2,3,8,9,22,23,24,25-р тал/

3.3 Дээрхи шүүхийн шийдвэр гарсны дараа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02624 дугаартай Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын нэхэмжлэлтэй, Чингис хаан банк ХХК-д холбогдох, 101,768,202,443.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /2-р хх-ийн 47-51-р тал/

Энэхүү шүүгчийн захирамжийн дагуу мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр авагчийн хүсэлтээр 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр үүсэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, үргэлжилсээр Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 7/11 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ын дагуу төлбөр төлөгч Чингис хаан банк ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205016633 дугаартай, Баянгол дүүргийн*******, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 68/1, 68/2 тоот хаягт байрлах, 24,806 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 168023/0095, 1863430810754 дугаарт бүртгэлтэй, 23,400 м.кв талбайтай газрын хамт талуудын харилцан тохиролцсон үнэлгээ болох 5,600,000,000 төгрөгийн 50 хувь буюу 2,800,000,000 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт Хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан дээрхи эд хөрөнгүүдийг Газар шим үйлдвэр ХК хамгийн өндөр үнийн саналаар буюу 2,830,000,000 төгрөгөөр худалдан авсан зэрэг үйл баримтууд нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 19-52-р тал/

3.4 Иймд шүүхийн шийдвэрийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөр төлөгч нарын өөрсдийнх нь хүсэлтээр маргаан бүхий эд хөрөнгүүд Чингис хаан банк ХХК-ийн өмчлөлд шилжиж, тухайн эд хөрөнгүүдийг өмчлөх, эзэмших Химийн шингэн ХХК-ийн эрх 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Тодруулбал, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2205016633 дугаартай, Баянгол дүүргийн*******, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 68/1, 68/2 тоот хаягт байрлах, 24,806 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 168023/0095, 1863430810754 дугаарт бүртгэлтэй 23,400 м.кв талбайтай газрын өмчлөгч нь Чингис хаан банк ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байсан нь тогтоогдож байх тул ...хоёр дахь албадан дуудлага худалдаа нь өмчлөгч болох манай компанийн эрхийг зөрчиж, хууль бус болсон... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

3.5 Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцохгүй байхаар зохицуулсан.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл нь улсын бүртгэлд үндэслэгддэг учир Хоёр дахь албадан дуудлага худалдааны явцад Химийн шингэн ХХК-ийн эрх зөрчигдөөгүй гэж үзэх тул тухайн дуудлага худалдаанд тус компанийг гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар мөн үгүйсгэгдэнэ.

3.6 Дээрхи үндэслэлүүдээр Хоёр дахь албадан дуудлага худалдаа нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлээс 181 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3.7 Нэхэмжлэгч нь Буцаан худалдан авах нөхцөлтэйгээр хөрөнгийг зээлийн төлбөрт тооцуулан шилжүүлэх тухай гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагаа харьяалах шүүхэд гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд зааснаар Химийн шингэн ХХК-ийн нэхэмжлэлтэй,т холбогдох иргэний хэрэгт Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ДОЛГОРСҮРЭН