| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/10475/И |
| Дугаар | 197/ШШ2025/00376 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/00376
2025 01 24 197/ШШ2025/00376
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,209,950 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Хасбанк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Д.Жавзан нь Хасбанк ХК-тай 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 1050093887 дугаар зээлийн гэрээ байгуулан 2,447,614.65 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,756,250.11 төгрөгийг төлсөн. Хасбанк ХК-иас зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж холбогдож байсан боловч 2024 оны 8 дугаарс арын 15-ны өдрөөс эхлэн төлөх хугацааг хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 95 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 1,209,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Жавзанд холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,209,950 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие энэхүү зээлийг эмчилгээний зориулалтаар авсан нь үнэн. Уг зээлийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, сар бүр 302,487 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Д.Жавзанд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,209,950 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 1,209,950 төгрөгийг хариуцагч Д.Жавзан нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 302,487 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Жавзанд холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 1,209,950 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүр 302,487 /сүүлийн сард 302,489 төгрөг төлөх/ төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,589 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 16,794.5 төгрөгийг, хариуцагч Д.Жавзангаас 16,794.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН