| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 101/2024/10472/И |
| Дугаар | 197/ШШ2025/00375 |
| Огноо | 2025-01-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 197/ШШ2025/00375
2025 01 24 197/ШШ2025/00375
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Хийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 11,828,288.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХААН банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Э.Булгамаа нь Хаан банк СХ Өнөр тооцооны төвтэй 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/201944559325 тоот зээлийн гэрээ байгуулан, цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар нэмэн зээлж зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон цалингийн орлогыг барьцаалсан. Зээлдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөрт 10,505,168 төгрөг, зээлийн хүүд 1,443,191 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,150 төгрөг, нийт 11,951,509 төгрөг төлсөн байна. Зээлээ хугацаанд нь төлөхөөр зээлдэгч рүү мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ төлж дуусгахгүй байна. Иймд зээлдэгчээс 11,828,288.92 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ХААН банк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Булгамаа надад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 11,828,288.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Уг зээлийг би хэрэглээний зориулалтаар авч байсан. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 11,828,288.92 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч ХААН банкны төлөөлөгчтэй биечлэн уулзаж, уг төлбөрийг 12 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Үүнд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг,2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 06 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 09 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 09 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 01 дүгээр сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 02 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 02 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Э.Булгамаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11,828,288.92 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 11,828,288.92 төгрөгийг хариуцагч Э.Булгамаа нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг,2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 08 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 09 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 09 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 11 дүгээр сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 01 дүгээр сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 02 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 02 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Булгамаад холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 11,828,288.92 төгрөгийг хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 04 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 09 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 09 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 492,845 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 492,846 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 492,845 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,202.62 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 102,101.31 төгрөгийг, хариуцагч Э.Булгамаагаас 102,101.31 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН