Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/00269

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 22 197/ШШ2025/00269

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,598,621.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндолгор, хариуцагч Я.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.          Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

2.          Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч Я.Туулаас зээлийн гэрээний үүрэг, улсын тэмдэгтийн хураамж, нотариатын зардалд нийт 7,598,621.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид зээл өгсөн, авсан эсэх, үндсэн зээлийн дүн зэрэгт маргаагүй. Харин хариуцагч үндсэн зээлийг төлнө, зээлийн хүүг төлөхгүй гэж маргаж байна.

Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

2.1       Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Нэхэмжлэгч нь Төрийн банк ХК-тай байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №1090/18/65 тоот кредит карт эзэмших гэрээний үндсэн дээр 5,000,000 төгрөгийн олон улсын алтан виза кредит картыг бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд сарын 2 хувь буюу жилийн 24 хувийн хүүтэй хэрэглээний зээлийн зориулалтаар авсан...Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 61,587.09 төгрөг, үндсэн зээлийн хүүд 8,576,899.38 төгрөг, нийт 8,638,486.47 төгрөгийг төлсөн...2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 606 хоног хэтэрсэн...Одоо зээл, зээлийн хүүгийн төлбөр 7,390,916.79 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 133,204.67 төгрөг, нотариатын зардал 74,500 төгрөгийг гаргуулна ... гэжээ.

2.2       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Миний бие Төрийн банкнаас 5,000,000 төгрөгийн кредит картыг авч, хувийн хэрэгцээнд хэрэглэн 2 дахь удаагаа дахин сунгаж зээл авсан. Одоо үндсэн зээл төлөх хүсэлтэй байна... гэжээ.

2.3       Зохигчид шүүх хуралдаанд ...Я.Туул нь 2018 онд авсан кредит картын 5,000,000 төгрөгийн зээлээ төлсөн. Харин 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр кредит карт эзэмших гэрээнд нэмэлт өөрчдлөлт оруулан гэрээгээ сунгаж, дахин 5,000,000 төгрөгийн зээл авсан. Одоо 2022 оны зээлийн төлбөр тооцоо яригдаж байгаа гэсэн агуулгаар харилцан маргахгүй тайлбарлаж байна.

3.          Нэхэмжлэгч Төрийн банк ХК, хариуцагч Я.Туул нар нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1090/18/65 дугаартай, Кредит карт эзэмших гэрээ-г байгуулж, хариуцагч нь 5,000,000 төгрөгийн лимит бүхий зээлийн картыг ашиглаж зээл авсан. Мөн уг гэрээнд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, дахин 5,000,000 төгрөгийн зээлийн лимит бүхий картыг ашигласан байна.

Уг гэрээгээр зээлдэгч нь 5,000,000 төгрөгийн лимит бүхий зээлийн алтан картыг 2 жилийн хугацаанд ашиглаж, зээл, зээлийн хүүг эргүүлэн төлөх үүргийг хүлээхээр зохицуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан. Мөн зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1090/18/65 дугаартай, Кредит карт эзэмших гэрээ-ний 2.6.1-д Бэлэн гүйлгээний хүү жилийн 36 хувь, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь байна гэж заасан байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 2.6.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн хүүг мөн хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч Я.Туул нь нэхэмжлэгч Төрийн банк ХК-д 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Кредит карт эзэмших гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ний үүрэг болох үндсэн зээлийн үлдэгдэл 4,938,412.91 төгрөг, зээлийн хүү 2,451,703.88 төгрөг, нийт 7,390,116.79 төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь талуудын тайлбар, 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1090/18/65 дугаартай, Кредит карт эзэмших гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Кредит карт эзэмших гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, хариуцагч Я.Туулын кредит дансны хуулга, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, кредит дансны дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 16-29, 36-51, 53-р тал/

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмаар хуваарьлан шийдвэрлэдэг тул улсын тэмдэгтийн хураамж 133,204.67 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг, мөн баримтаар нотлогдоогүй тул нотариатын зардал гэх 74,500 төгрөг гаргуулах шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.           

5.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 133,204.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 7,390,116.79 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 133,191.87 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.          Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Туулаас 7,390,116.79 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 208,504.67 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 133,204.67 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 133,191.87 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН