Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 197/ШШ2025/00256

 

 

 

 

 

 

2025 01 21 197/ШШ2025/00256

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,Хариуцагч: У нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 12,483,352 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Хасбанк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Т.Гансанаа, Б.Энхтүвшин нараас зээлийн гэрээний үүрэгт 12,483,352 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Гансанаа, Б.Энхтүвшин нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12,483,352 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Зээл авсан нь үнэн. Уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 1,783,336 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Т.Гансанаа, Б.Энхтүвшин нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,483,352 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 12,483,352 төгрөгийг хариуцагч нар нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 1,783,336 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хас банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Гансанаа, Б.Энхтүвшин нарт холбогдох, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 12,483,352 төгрөгийг хариуцагч нар нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 1,783,336 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214,684 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 107,342 төгрөгийг, хариуцагч Т.Гансанаа, Б.Энхтүвшин нараас 107,342 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                           Э.ДОЛГОРСҮРЭН